Нийгэм мэдээ

Улс хоорондын шуудан илгээмжийг заасан хугацаанаас багаар тогтоох боломжтой

Харилцаа, холбооны зохицуулах хороо нь шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх үндсэн үүргийн дагуу гуравдугаар улиралд АНУ, БНСУ, ХБНГУ, ИБУИНВУ, БНТУ, Швед улс зэрэг 6 улсыг сонгон авч Улаанбаатар хотоос дээрх улсын хооронд улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх хугацаанд хяналтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Ажлын үр дүнд:

  • Америкийн Нэгдсэн Улс-Монгол Улс чиглэлд 10 хоног
  • Бүгд Найрамдах Солонгос Улс-Монгол Улс чиглэлд 6 хоног
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улс-Монгол Улс чиглэлд 8 хоног
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс-Монгол Улс чиглэлд 9 хоног
  • Бүгд Найрамдах Турк Улс-Монгол Улс чиглэлд 7 хоног
  • Швед Улс-Монгол Улс чиглэлд 10 хоногийн хугацаанд илгээмжүүд хүргэгдсэн байна.

Дундаж хугацаа буюу улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх хугацаа 8 хоног байна. Гарсан үр дүнд үндэслэн цаашид үйлчилгээ эрхлэгчид “Шуудангаар үйлчлэгч өөрийн сүлжээний дамжуулах чадвар, үйлчилгээний хамрах хүрээнээс хамааруулан шуудангийн илгээмж хүргэх хугацааг Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасан хугацаанаас бага хугацаагаар тогтоож болно” заалтыг мөрдөн ажиллах боломжтой байна.

Эх сурвалж: ХХЗХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button