СПОРТ

Бөхийн өргөөнд эхэлсэн барилдаанд П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар зодоглож байна

Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан 2022.12.10-ны 12.45 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан өнөөдрийн барилдаанд бөхчүүдийг цахимаар бүртгэсэн бөгөөд 224 бөх бүртгүүлжээ.

Тэдний дотор Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Р.Пүрэвдагва нар байна.

Түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн бөх 3 сая төгрөгийн бай шагнал хүртэнэ. Харин их шөвгийн бөхчүүд нэг сая төгрөгийн бай шагнал хүртэх юм байна.

Нэгийн даваанд хэн хэнтэй таарч, давсан бэ гэдгийг энд дарж харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-10 15:52

АЯТАЙХАН ШИГ БАРИЛДААРАЙ ТЭГЭЭД ХООРОНДОО ЗОДОЛДООД Л НЭГНИЙГЭЭ ТҮЛХЭЭД Л ХӨЛИЙГ НЬ ХӨШИЖ ТҮЛХЭЖ УНАГААХ ГЭЭД Л ТА НАРТ БИ ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ МАНГАРУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button