СПОРТ

Сумын заан Д.Төгс-Эрдэнэ П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарыг гурав, дөрвийн даваанд ээлжлэн хаяжээ

Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өчигдөр /2022.12.10/ Монгол бөхийн өргөөнд болсон. Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан эл барилдаанд улсын начин Батбаярын Даваа-Очир түрүүлж, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэжээ.

Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Р.Пүрэвдагва нар зодоглосон ч эрт "харьжээ".

Тодруулан хэлэх юм бол, Улсын арслан Р.Пүрэвдагва гурвын даваанд, П.Бүрэнтөгс аварга дөрвийн даваанд сумын заан Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ гэх залууд унасан байна.

Д.Төгс-Эрдэнэ нь Орхон, Баян-Өндөр сумынх. "Завхан" дэвжээний бөх. 1995 оны есдүгээр сарын 14-нд төрсөн. 173 см өндөртэй. 2014 оны долоодугаар сарын 10-нд Сумын заан болж байсан. Түүнээс хойш 2017 оны мөн долоодугаар сард заан цолоо нэг удаа баталжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-11 11:16

Тэгээд энэ з�##�уу бөх маань Завханаар овоглох уу Орхоноор овоглох уу

Зочин
Зочин
2022-12-11 11:18

Хөөх

Ebe
Ebe
2022-12-11 17:38

Sevsnuud hend heregtein haha

Иргэн
Иргэн
2022-12-11 22:41

Ээлжлээд ёбайхдаа яахав.Дараөлан гээч.Үгийн утга мэдэхгүй .

Холбоотой мэдээ

Back to top button