Нүүрсний хулгайУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Алдааг давтахгүйн тул ЭТТ ХК-ийн IPO гаргах ажлын хэсэг байгууллаа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр өдөр бүрийн 11.00 цагаас нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгч байгаа юм.

Х.Нямбаатар сайд "Засгийн газрын шийдвэрээр ЭТТ ХК-ийн нүүрс борлуулсан бүх гэрээг ил болгохоор боллоо. Мөн нүүрс тээврийн компаниудын эцсийн өмчлөгчдийн дата мэдээллийг ил танилцуулж байна.

Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж, ЭТТ ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах шийдвэр гаргалаа. Дэлхийн том компаниудыг сонгон шалгаруулж, иж бүрэн хөндлөнгийн аудит оруулна.

Мөн ЭТТ ХК-ийг цаашид олон нийтийн компани болгох, олон улсад IPO гаргах чиглэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа. БЭТ-ийн хугацаа дууссаны дараа жинхэнэ Гүйцэтгэх захирал томилсны дараа алдаа дахин давтагдаж магадгүй тул ийн шийдвэрлэлээ.

Нэг сая орчин тонн нүүрс бүртгэлгүй гарсан гэх хоёр хэргийг нэгтгэж, шалгах ажиллагаа үргэлжлэхээр боллоо. 2017 оны тавдугаар сараас зургадугаар сарын хоорондох баримт сэлт бий. 2013 онд ийм төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан байдаг. Эдгээрийг нэгтгэн шалгана гэсэн үг.

Хил хамгаалах байгууллагын тодорхой албан тушаалтнуудыг энэ хэрэгт холбогдуулан шалгах шаардлага гарч байгаа. Бүртгэлгүй нүүрс нэвтрүүлэхэд үгсэн хуйвалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа учир.

Эцэст нь хэлэхэд, ЭТТ ХК-ийг 12 гаруй жилийн хугацаанд 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийснийг нийт гэрээний дүнгээр тогтоогоод байна. Үүнээс худалдан авалтын ажиллагаа, оффтейк гэрээнүүд хэчнээн дүнд нь хийгдсэнийг дэлгэрэнгүй танилцуулна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-12 11:29

Оюу толгойг бас ш�##�гаач зүгээрбаялаг гараад байгаа шүү дэ

Зочин
Зочин
2022-12-12 11:30

НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРАХ НЬ

Зочин
Зочин
2022-12-12 11:49

За бүүр замруулах нь...Макро эдийн засгийн мэдлэггүй боловсролгүй хэдэн амьтад гарчихсан бүүр самрах нь ээ...энэ засгийн газрыг огцруулах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-12 11:50

яг зөв энэ хулгайчид боож үхлээ

Зочин
Зочин
2022-12-12 12:31

xaxaxaxa

mgl hyn
mgl hyn
2022-12-12 13:56

ene neg l bishee

Зочин
Зочин
2022-12-12 18:03

Сумьяабазар Ууул урхайн сайд байхдаа IPO гаргаж гучин хувийг нв авах гээд бар�##�гүй тас цохиулснаа бас давтахнээ

Зочин
Зочин
2023-02-21 17:22

Нохойн гөлгийг огцоруулья этт д ард түмэн хувьцаатай шүү хувьцаагаа нэмэгдүүльё

Холбоотой мэдээ

Back to top button