“Шар автобус” кино “Тампере” олон улсын наадамд шалгарчээ

Залуу найруулагч П.Золжаргалын “Шар автобус” богино хэмжээний кино “Тампере” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ хийхээр болжээ. Тэрбээр “Энэ бол үнэхээр мөрөөдлийн, Европын хамгийн том, бас хамгийн күүл богино хэмжээний кино наадмуудын нэг болохоор зүгээр л шалгарсан төдийдөө л магнай хагартлаа баярлаж байна” гэсэн юм. Найруулагч П.Золжаргал нь Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд түүний “Хотын дээгүүр, тэнгэрийн доогуур” богино хэмжээний кино Токиогийн кино наадмаас кино клубийн нэрэмжит шагнал хүртэж, мөн “Хүрэн”, “Үл заяагдагсад” киногоо “Алтан хальс” болон Локарногийн олон улсын кино наадмын үеэр үзэгчдийн хүртээл болгосон уран бүтээлч юм. Түүнчлэн “Улаанбаатар” кино наадмын олон улсын кино үзвэрт “Шат” богино хэмжээний кино нь багтаж, олон нийтэд толилуулж байв. Өдгөө “Баавгай болох сон” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхээр бүтээж буй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.