“Шөнө амталсан нулимс” жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдэд хүргэнэ

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид сэтгүүлч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны зохиол “Шөнө амталсан нулимс” драмын жүжгийг албан ёсны эрхтэйгээр толилуулахаар болжээ.
Тус жүжгийг 2004 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, дүрүүдэд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин С.Сарантуяа, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, О.Энхтуул, Б. Түвшинжаргал нар тоглож байв.
Харин энэ удаа “Шөнө амталсан нулимс” жүжгийг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар хүргэх бөгөөд дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг болон “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид тоглох юм. Нэгэн гэр бүлийн амьдралаар өнөөгийн нийгмийн бүхий л үзэгдлийг харуулж чадсан энэ бүтээлийг ирэх гуравдугаар сарын 1-нээс Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгоно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.