Нийгмийн
Нийслэлийн 900 барилгад шалгалт хийж, 543 нь нурах эрсдэлтэй гэж дүгнэжээ
Улаанбаатар хотын захиргаанд барилгын чанарын алба гэж бий. Энэхүү алба нийслэл дэх барилгуудын чанар стандартыг мөрдүүлэхэд хяналт тавьж ажилладаг.
Тэгвэл энэхүү алба хамгийн сүүлд 900 гаруй барилгад дүн шинжилгээ хийхэд 543 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, нурах эрсдэлтэй гэх тооцоолол гарчээ. Тодруулбал, 6-8 баллын хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд эдгээр барилгууд нурна гэсэн үг. Энэ нь Улаанбаатар хотод барилгын стандарт, журам мөрдөгдөхгүй байгааг илтгэж буй нэг хэлбэр юм.
Жишээлбэл, гаднын өндөр хөгжилтэй орны барилгууд шиг газар хөдлөлтөд тэсвэртэй барилга манайд байхгүй гэдгийг албанынхан онцолж буй. Ойрын жишээ буюу Туркэд болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт манай улсад болсон тохиолдолд нэг ч барилга нурахгүй үлдэх боломжгүй аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эдгээр барилгыг барьсан хүлээн авсан хүмүүс хариуцлага хүлээх үү заавал нурахыг хүлээх үү
Нурах эрсдэлтэй барилгуудыг нэрлэмээр юм тэгээд эрсдэлээс хамгаалах арга хэмжээг барилга барьсан компани байгууллага аж ахуйн нэгжээр авхуулах а/х зохион байгуулмаар юм одоо барьж бга барилгуудад бүгдэд нь стандартын хэмжээг мөрдөж бга эсэхэд хатуу хяналт шалгалт хийх хэрэгтэй
8 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй гэж рекламдаж байсан компанийг мэдэх юм байна. Одоо газар хөдөлбөл 40, 50 мянгат төмөр зам толгойтын шарууд хамгийн түрүүнд нурна биз.
Оршин суугчдаа хүлээж аваагүй барилгуудад газар хөдлөлтийн зохиомол орчин үүсгэж шалгамаар юм аа, туршилт хийж байж л ямар орчинд амьдарч байгаагаа ойлгоно шүү дээ.
Байгаль нуурын хагаралаар салж байгаа тектоник хавтангын зааг улаанбаатар хотоор дайр ч өнгөрч байгаа
За даа бараг л бүгд нурна даа.