УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх уулзалтаар Шинэ Үндсэн хууль хэлэлцэхгүй

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд нар зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн ордонд өнөөдөр /2023.02.13/ мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Зөвлөлдөх уулзалтыг хоёрдугаар сарын 14, 15-ны өдөр явуулахаар болсон. Уг уулзалтад эхний шатанд орсон 1,570 хүнээс 800 гаруй хүн оролцуулахаар бэлтгэл ажлаа хангалаа. 

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тархаад байгаа Үндсэн хууль өөрчлөх гэж байна гэдэг зүйлд тайлбар хэлье. Тусгаар тогтнолд хамаарах зүйлийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хасах гэлээ гэж байгаа нь худлаа. Зөвлөлдөх санал асуулгад Шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт байхгүй. Харин тухайн асуултад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тулгамдаж буй асуудлыг үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд ярих юм. 

  1. Иргэний болон улс төрийн эрхтэй холбоотой асуулт: Өнгөрсөн өвлийн жагсаал цуглаантай холбоотой олон саналууд гарсан. Үүнийг ярилцана.
  2. Парламентын ардчиллын тухай
  3. Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудал 
  4. Нийгмийн бодлогод тулгамдаж буй олон асуудлыг тусгасан билээ. Эрүүл мэндийн тухай олон асуудал бий.

Зөвлөлдөх уулзалт гэдэг нь ард түмнийхээ саналыг тэнцвэртэй мэдээллийн хүрээнд сонсох үйл явц байгаа юм. Тиймээс Зөвлөлдөх уулзалтад Шинэ Үндсэн хууль хэлэлцэх асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 13, 2023 17:43

ҮХНӨ хийх гэж байгаа боли бүх ард түмний сан�##� авах хэрэгтэй. Түүнээс биш өөрийн намын 1560 хүн сонгож аваад зөвлөлдөнө гэж хаашаа харсан юм байх билээ..Энгэ хэдэн хүн чинь нийт иргэдийг төлөөлөх эрхгүй шүү. МАН хууль зөрчиж зоргоороо аашлахаа боливол дээр шүү.

Зочин
Зочин
2 сар 13, 2023 18:16

УИХ ын гишүүдийн ихэнх яллагдагчаар татагдсан байгаа нь ҮХНӨ битгийхэл чиглэлийн хууль ч батлах эрхгүй болсон. МАН сонгууль хүртэл аятайхан байхгүй, ҮХ аар тоглоод байв�##� өөрсдийгөө дахин сэргэхээргүй болтлоо булшлана шүү гэдгийг хэлье.

Холбоотой мэдээ

Back to top button