Нийгмийн
БШУЯ: Цагаан сараар сурагчид 9 хоног амарна
Цагаан сарын шинийн нэгний өдөр ирэх долоо хоногийн мягмар гарагт тохионо. Харин битүүнд ажлын өдөр тохиож буй. Энэ өдөр улс нийтээр амрах зохицуулалтгүй учир ирэх даваа гарагийн хичээлийг энэ бямба гараг руу шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хичээлийн өдөр таарч буй битүүний болон шинийн 4-ний хичээлийг хэзээ нөхөж орох эсэхийг аймаг болон нийслэлийн засаг дарга шийдэх аж.
Энэ асуудлаар БШУЯ-наас тодруулахад: "Яг одоо энэ асуудлаар хуралдаж байна. Хэвлэлийн хурлаар тодорхой мэдээлэл өгнө. Хичээлийн хуваарьт зохицуулалт хийх тушаал гарсан. Тодруулбал, ирэх долоо хоногийн даваа, баасан гарагийн хичээлийн хуваарьт зохицуулалт хийхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсөн" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hicheel nuhuj yadgiin zvgeer l amraagaachee bagsh nart ch gsn ger orondoo hiih zuil ih l bgaa shdee