Нийгмийн
ШЕЗ: Шүүгчид нөлөөлөх оролдлого зонхилон гарах болсон

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шийдвэрлэлтийг танилцууллаа.
2022 онд нийт 106,932 хэрэг, маргааныг шийдвэрлэсэн
Тодруулбал, анхан шатны шүүх 2022 онд
- Эрүүгийн 14202 хэрэг,
- Иргэний 57633 хэрэг,
- Захиргааны 2096 хэрэг,
- Зөрчлийн 24116 хэрэг гээд нийт 98047 хэргийг хянан шийдвэрлэж, 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2592 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Өмнө онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт 15 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хуралдаанаараа хэлэлцэж, тухайн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Тодруулбал , есөн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг шийдвэрлэж, зургаан нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэлд шалгах ажиллагаа явагдаж байна.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.