Нийгмийн
О.Мөнхжингийн гомдлын шүүх хурал хойшиллоо
"Их Бит" ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг, IHC койныг гаргасан О.Мөнхжинг прокурорын саналаар шүүхээс 30 хоногийн турш цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл түүнийг цагдан хорих шүүхийн шийдвэрийг О.Мөнхжин эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан юм.
Түүний гомдлыг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр 13.30 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэхээр товлоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Гомдлын хурлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь шийддэг байна. Ерөнхий шүүгч Улаанбаатар чуулгад Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаантай байгаа ажээ. Тиймээс өнөөдрийн товлосон хурлыг хойшлуулж, өдрийг жич товлохоор болсон байна.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene luiwarjin engiin ardiin mengiig huurj hamj amerikd 3 n say dollar dald hiij amwrikiin irgen Bolson gej bn Yu we end mengee egsen humuus hohirood uldehu ynkuud bas Ard tumeng hohiroohuu ene muu yahaaraa amwrikiin passport awdagiin tcaanaasaa bugdiin zohitcuulsan ym bishu zohion baiguulttai zalilan