УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гуйлгагүй айлчлал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй айлчлал өнөөдөр /2023.02.17/ дуусна. Тэрбээр энэ сарын 13-нд эх орноосоо мордсон.

Төрийн түшээд хаашаа ч юм айлчлахыг ард иргэд нь "юм гуйхаар явж буй мэтээр" ойлгодог болчихсон гэхэд бараг хилсдэхгүй. Бид буцалтгүй тусламж гэж хөөрцөглөөд л эсвэл маш бага хүүтэй, урт хугацаатай зээл гэж алгаа ташаад л авдаг заншилтай болсоор удаж байгаа нь ч үнэн.

Энэ удаагийн БНСУ-д хийж буй айлчлалаас гуйлга гуйх тухай ашгүй дуулдсангүй. Харин эдийн засгийн хамтын ажиллагаа гэдэг үг олонтаа давтагдав. Энэхүү эдийн засгийн хамтын ажиллагаа нь манай улсын олон мянган иргэн БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас эхлээд хөндөгдөх учиртай. Цаашлаад бүр "Монгол, Солонгосын бизнес форум"-д манай талаас 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч хамт очоод пижигнэсэн нь шинэ бас сүрхий байлаа.

Энэ удаагийн айлчлалаас онцлууштай нь:

БНСУ-аас банк оруулж ирж монополь байдлыг задлах

Монголд хэдхэн эзэнтэй, цөөхөн хэдэн банк монополь ноёрхолоо тогтоогоод удаж байгаа. Баячуудыг хадгаламжийн хүүгээр цатгаж, ядуусыг зээлийн хүүгээр дарамталсан тогтолцоо бий болчихсон. Жирийн иргэд банкнаас дайжиж, банк бусын хүүнд дарлуулдаг гаж тогтолцоо ноёлж буй. Үүнийг задлах том алхам бол гаднын банк оруулж ирж өрсөлдөөн үүсгэх явдал юм. Энэ удаагийн айлчлалаар хөндөгдсөн, өвөртөлж очоод хөөцөлдсөн асуудал тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай хийсэн уулзалт байв.

Шинэ хотуудыг дэмжих

Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажилд, Хархорум хотыг сэргээн байгуулах зэрэгт хамтран ажиллахаар болов.

Эрүүл мэндийн шалтгантай иргэдийн визний хөнгөлөлт

Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдийг ирэх гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, эрүүл мэндийн шугамаар зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар нааштай хариу сонслоо. Мөн хэтдээ харилцан визгүй зорчдог болох чиглэлд БНСУ-ын Засгийн газраас онцгойлон анхаарахыг хүссэн.

1000 эмч, сувилагч бэлтгэх

Монголын 1000 эмч, сувилагч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллах, сургалтад хамруулах хүсэлтэй буйгаа Монголын тал илэрхийлэв. Солонгосын тал саналыг нааштай хүлээн авч, богино, дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.

Тэмдэглэл: Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон цагаасаа баруунд тоогдох алхмууд хийж ирсний нэг нь Германд хийсэн айлчлал байсан. Түүгээр ногоон эрчим хүчний асуудал хөндөөд ирсэн удаатай. Харин энэ удаагийн БНСУ-ыг зорьсон айлчлал ч тийм. Геополитикийн эгзэгтэй цаг үед БНСУ бидний хувьд баруун руу харсан цонх, технологи дамжуулах суваг болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 17, 2023 10:53

Данх �######�уулаачээ

Зочин
Зочин
2 сар 17, 2023 12:02

Энэ ч дээ. Жүжиг тавьж хулхидахаас өөр чадваргүй новш гэж

Тогтох
Тогтох
2 сар 17, 2023 13:34

Овоо доо хамтарч ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурсан давгүй үйлдлүүд хийлээ хүний сайныг нь харах нүдтэй байя Энэ хүн шударга нийгэм тогтоохын төлөө 30 жил Монголын хөгжлийг боомилсон л�##�руудтай тэмцэж эхэлсэн хүн юм шүү

Зочин
Зочин
2 сар 17, 2023 13:56

Дэлхий дахинд �##�аан болж байгаа ховор элeмeнтээ өгөхөөр амлаад оронд нь хөөрхий визийн хөнгөлөлт л хүсэх юмдаа

Баянха
Баянха
2 сар 17, 2023 21:43

Данх гэж бичиж байгаа ухаантнууд бол өөрсдөө коршкин толгойууд сайд хийх байтугай с�##�таагаач цэвэрлэж чадахгүй жогорхойнууд би харин долоогоогүй монгол хүн �##�с явсан хүнээ сайн явж ирэв үү гэдэг.Монгол хүн амны бэлэгээрээ сайн сайхан явдаг

irgen
irgen
2 сар 18, 2023 15:04

ene sait yu bolood magtaad ehlevee

Холбоотой мэдээ

Back to top button