"Рок" Р.Мөнхсайхан Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо

Найруулагч, продюсер Р.Мөнхсайхан Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо.
"Рок" тодотголтой Р.Мөнхсайхан телевизийн 30 гаруй төсөл, дуучин Э.Минжинсор "Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу", "Нууцхан хайр", МУГЖ Б.Сарантуяа "Салхины хээ", "Ихэр саран", МУГЖ Т.Ариунаа "Санааны чимээ", "Чамтай бас чамгүй", МУАЖ Д.Жаргалсайхан "Эрхүүгийн хавар", "Номин талст" хамтлагийн "Монгол наадам", дуучин С.Сэрчмаа "Эрх саран", дуучин С.Наран "Дэндүү сайхан залуу нас", "Найз", МУГЖ Ж.Алтанцэцэг "Уйллаа шүү", "Бүлээн бороо", "Эмоушн" хамтлагийн "Ингэн тэмээний дуу" гэх мэт 200 гаруй рок попын уран бүтээлчдийн клип, "Гэрчийг устга" уран сайхны бүрэн хэмжээний кино, "Хувилгааны эрэлд" 30 анги цуврал кино, "Эцсийн цэг" 60 ангит цуврал кино зэрэг 20 гаруй баримтат, уран сайхны киноны зохиол, найруулга, "Toshiba miss", "Нисч ирсэн дурлал" тоглолт, "Пентатоник" наадам, "Торго шоу", "Хийморь тэтгэсэн Улаанбаатар" зэрэг 100 гаруй шоу тоглолтын санаачлагч, найруулагч, продюсерээр ажиллаж иржээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе. Улам сайхан сонин сонирхолтой тоглолт, арга хэмжээг санаачлан явуулаарай.
Энэ бид 2-ч урлагт гавъяа байгуулсан нь юу л бол доо