ОУХМ Э.Сайханбаатар талбайдаа эргэн ирэв

Сүүлийн жилүүдэд манай улсад волейболын спорт хөгжиж, тэр хэрээр тамирчдын амжилт, ур чадвар ахиж байгаа. Өнөө цагийн Монголын волейболын өнгийг тодорхойлж, гаднын томоохон клубүүдийн анхаарлыг татаж буй цөөнгүй тамирчин манайд бий. Тэдний нэг бол “Тэнүүн-Огоо” клубийн ахлагч ОУХМ Э.Сайханбаатар.
2015 онд Монголд болсон Зүүн Азийн АШТ-ий үеэр спортын хорхойтнууд түүнийг илүү сайн мэддэг болсон. Үүгээр зогсохгүй волейболын спортоор хичээллэдэг хүүхэд залуусын том үлгэр дуурайл бол Э.Сайханбаатар юм.
Түүний ээж үндэсний шигшээ багийн тоглогч байсан, ОУХМ Б.Уранчимэг гэдгийг спортын хүрээнийхэн андахгүй. Багаасаа волейболд хорхойсож, дурласан Э.Сайханбаатар найман настай байхдаа ээжээрээ волейбол заалгажээ. Тэрбээр 15 настайдаа үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаж байсан шилдэг тамирчин.
ОУХМ Э.Сайханбаатар сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд спортоосоо хөндийрөөд байсан ч талбайдаа эргэн ирлээ. Тэрбээр “С” зэрэглэлийн УАШТ-д оролцож байгаа бөгөөд спортын хүрээнийнхэн, дэмжигчид нь түүнийг эргэн ирсэнд баяртай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.