Нийгмийн
ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо жагсаалаа цуцаллаа

Шинийн нэгний өглөө төв талбай дээр эсэргүүцэл илэрхийлэх болсон иргэдийн төлөөлөл буюу "ТҮЦ"-ээр амь зуугчдын холбоо"-ноос нийтэд хандан мэдээлэл хийсэн билээ.
Тэд:
- Бид өнгөрсөн хугацаанд Төр засгаас юу ч гуйлгүй амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Гэтэл эрх баригчид солигдох бүрд ТҮЦ ажиллуулдаг биднийг гадуурхаж, тохуурхаж, басамжилж буйд гомдолтой байна. Тиймээс дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1000 гаруй иргэдийнхээ амьдралын эх үүсвэрийг устгах гэж буйг эсэргүүцэж тэмцэх болно.
- БГД-ийн Засаг дарга захирамж гаргахдаа хэт нэг талыг барьсанд гомдолтой байна.
- 2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн атлаа хэсэг хүмүүсийг ядуусын эгнээ рүү түлхэж байна.
- Ерөнхийлөгч ТҮЦ-ээр амь зуугчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгээ эргэн нэг харж бидний асуудалд анхаарах хэрэгтэй.
- ТҮЦ-т хүч чадлаа үзүүлдэг төр засаг, хотын удирдлагууд нүүрсний хулгайчид, Зайсангийн хууль бус газар эзэмшигчидтэйгээ тэмц!
- Бидний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 21-ний Шинийн нэгний өглөө "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцлийг Төв талбай дээр зохион байгуулна. Талбай дээр идээ засаж, золгож, амьдрах болно зэрэг асуудлуудыг хөндсөн юм.
Тэгвэл тэдний зохион байгуулах гэж байсан жагсаал цуцлагдлаа. Тэд хэлэхдээ “Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр бүх ТҮЦ-ийг татан буулгах захирамжийг гарсанд эсэргүүцэл үзүүлж жагсаал цуглаан хийхээр мэдэгдэл өгсөн. Гэтэл энэ сарын 25-ны өдөр өмнөх гаргасан захирамжаа хүчингүй болгож, цэгцлэх тухай захирамж болгон өөрчиллөө. Тиймээс бид шинийн 1-ний өглөө хийх жагсаалаа цуцалж байна” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ер нь түц маш заваан хугацаа хэтэрсэн чанаргүй бараа зардаг
хуц гэвэл ихэдхүү багадхуу чи амаа олохгүй хямд гээд цусалдаг биздээ
ТҮЦ хэрэггүй дээ
Tuts odoo bolioooo.. goe 00toi uilchilgee saitai baisan bol yaay gehev! Eruul ahuin shaardlaga hangaagui bdltai l baraa buteegdehuunee zarj bdg!
элбэгдорж жагсаал санхүүжүүлэх мөнгөө өгөхөө больсон учир жагсаал цуцлагдаж байгаа шүү.
Hotiin tuv zam daguuh tutsuudiig boliulah heregtei !!!!!