Нийгэм мэдээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэлтийг эхлүүлнэ

Өнөөдөр /2023.02.17/ “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны
бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилгоор байгуулж буй тус санамж бичигт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх Захирал П.Ганхүү, “Монголын газрын тосны импортлогчдын мэргэжлийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Л.Ганболд болон мэргэжлийн холбоог төлөөлж гишүүд болох “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Сод Монгол” ХХК-ийн Дэд захирал Н.Гансүх, “Петровис ойл” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал нар гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд Төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-18 05:24

Ш�##� дэмий ,Женкогийн мөнгө идэх гэж бариулсан хэнд ч хэрэггүй төмөр зам, ТТ уурхайд л шатахуун зөө хөөс өөр ямар ч ачаа бараа байхгүй, утгагүй...."төрийн мөнгө ёолохгүй" гэдэг л энэ дээ !

зочин
зочин
2023-02-18 13:23

Юун сүртэй юм бэ, төмөр зам барьсан л бол юу тэвэрлэхээ зарлаад байх ямар хэрэг байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button