УЛС ТӨР

Сүхбаатар аймгийн Халзан сумаас Улсын Хошой Аварга малчин тодорлоо

Мал аж ахуйн салбар нь олон зуун жилийн турш Монгол орны эдийн засгийн үндэс суурь болж ирснээс гадна малчид монголынхоо өв соёл, ёс заншлыг тээж явдаг тул Монголын төр жил бүр Улсын болон аймгийн аварга малчдаа шалгаруулдаг уламжлалтай.

17-р жарны “үзэсгэлэнт болгогч” хэмээх усан туулай жилийн босгон дээр Монгол Улсын хэмжээнд 10 малчин өрх Улсын хошой аваргаар тодорсны нэг нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Халзан шанд багийн малчин Ж.Отгонбаатар, О.Гүндэгмаа нарын гэр бүл юм. Сүхбаатар аймгаас мөн Улсын сайн малчин 7, Аймгийн сайн малчин 39 тодорсон байна. Тухайлбал,Баяндэлгэр сумын малчин Цэрэнжавын ЭРХЭМБАЯР, Чүлтэмийн ЧИНБААТАР, Онгон сумын малчин Гомбын ГОНГОР, Сүхбаатар сумын малчин Цэндийн АРИУНБААТАР, Батболдын СҮХБААТАР, Эрдэнэцагаан сумын малчин Гаанжуурын БӨХЧУЛУУН, Лүмбэндашийн ОТГОНБАЯР нар Улсын сайн малчин болжээ. Шагналыг УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь болон аймаг, сумын удирдлагууд малчны хотонд нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Хошой аварга Ж.Отгонбаатар, О.Гүндэгмаа нарын тухайд, 2001 онд гэр бүл болсон бөгөөд 2012 онд Аймгийн аврга малчин, 2015 онд Улсын сайн малчин болж, амжилтаа ахиулсаар өдгөө УЛСЫН ХОШОЙ АВАРГА хэмээх эрхэм алдрыг хүртээд байна. Тэд Улсын сайн малчин болсноосоо хойш нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 40-өөс дээш насны гэр бүлүүдийг малжуулах төслийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд энэ төсөлд хамрагдсан малчдаас сүүлийн хоёр жил дараалан Сумын сайн малчин төржээ.

 31 дэх жилдээ мал аж ахуй эрхэлж буй Ж.Отгонбаатар мал маллах арга ухааныг ээжээсээ өвлөж авсан бөгөөд малын тоо биш чанарыг чухалчилж, малынхаа тарга тэвээрэг, ашиг шимийг нэмэгдүүлэх, сүргийн бүтцийн зохист харьцааг бий болгох, малын үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхааран ажилладаг юм байна. Халзан сумаас төрж буй хоёр дахь Улсын хошой аварга малчин гэр бүл айсуй хавар төл мал хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангажээ.

Шагнал гардуулах үеэр Н.Ганибал гишүүн мал аж ахуйн салбарын хөгжилд аварга малчид манлайлан ажиллах ёстойг онцлон хэллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Монголын төр мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг барихгүй байж, тус салбар дахь оролцоогоо багасгах юм бол зах зээлийн жамаараа хөгжих боломжтой” гэлээ. 

Сүхбаатар аймагт энэ өвөл цас ихтэй, хүндхэн байсан ч малын тамир тэнхээ харьцангүй сайн, тарга тэвээрэгтэй байгаа хэмээн малчид сэтгэл хангалуун ярьж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 18:17

МАНАЙ ХӨДӨӨНИЙ ӨВӨӨ ЭМЭЭ ХОЁР ХООРОНДОО МАЛЧИН ХҮН МАЛЫХАА ЗАРЧМААР Л АМЬДРАХ ЮМ ДАА ГЭЭД УЙЛЖ БАЙСААН.БИ ӨВӨӨ ЭМЭЭГЭЭ ӨРӨВДӨӨД ӨВӨӨ ЭНЭ БҮХ МАЛАА АМНААС НЬ МУУХАЙ ҮНЭРТДЭГ ЧЕНЖҮҮДЭД БҮГДИЙГ ӨГӨӨД АЙМАГТ СУУРЬШААЧ ГЭХЭД ЭМЭЭ ЭВИЙ МИНИЙ ХҮҮ ТОМООГҮЙ БАЙНА ЖИШЭЭ НЬ ТАНАЙ ЭЭЖ БАНДААШАА УГААДАГГҮЙ ААВ ЧИНЬ ДАНДАА УГААДАГ ЭЭЖ ЧИНЬ ӨӨР АЙЛЫН ААВ НАРТАЙ АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОДОГ ГЭСЭЭН.ТЭГЭЭД ЯАЖ Ч АМЬДРАХ ЮМ ГЭЖИЙСААН НЭЭРЭЭ Ч БИ АЙМГЫХАА ГЭРТ ИРЭХЭЭР ЭЭЖ ӨДӨРЖИН УНТААД ШӨНӨ АЛГА БОЛООД ААВ ҮҮРЭЭР ИРЭХЭЭР НЬ ЦОХИЧИХСОН ЧИНЬ ЭЭЖ ТҮС ХИЙТЭЛ ГАЗАР УНАХАД ЭЭЖИЙН САЛТААНД АЙЛЫН ААВУУД ТАРАГ ХИЙЦЭН БАЙСААН АЙМААР УУ? БИ ОДОО ХАРИХГҮЙ ӨВӨӨ ЭМЭЭТЭЙГЭЭ БАЙНА ЭНЭ АГАА АНИА ХОЁР ШИГ МЯНГАТ МАЛЧИН БОЛНОО

Холбоотой мэдээ

Back to top button