СПОРТ

О.Цэцэнцэнгэл дэлхийд гуравт эрэмбэлэгдэж, таван байраар ахилаа

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) өнгөрсөн долоо хоногт болсон Тель-Авивын "Их Дуулга"-ын дараа жин тус бүрийн дэлхийн чансааг шинэчилжээ. ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл +100 кг-ын жинд Израилийн тэмцээний өмнө жиндээ наймдугаарт эрэмбэлэгдэж байсан юм.

Тэгвэл тэрбээр Тель-Авивт +100 кг-ын жинд алтан медаль хүртснээр таван байр ахиж 4498 оноотойгоор гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.

Мөн Тель-Авивын Грандсламд 90 кг-д хүрэл медаль хүртсэн ОУХМ Гантулгын Алтанбагана 10 байр урагшилж 1805 оноогоор 25 руу дэвшив.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button