НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ
Усанд боогдсон 4.5 тонн жараахайг Ховд гол руу шилжүүллээ

Баян-Өлгий аймгийн нутагт орших Ачит нуурын Усан хоолойд боогдсон сая сая тооны жараахайг Ховд гол руу шилжүүлжээ.
Тус ажлыг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ажилтнууд, Экологийн цагдаагийн алба хаагчид, Ачит нуурын байгалийн цогцолборт газар болон Ногооннуур сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулсан аж.
Байгаль хамгаалагчид энэ сарын 23-26-ны өдрүүдэд ажилласан байна. Алтайн сугац загасны нийтдээ 4.5 тонн жараахайг хоёр тээврийн хэрэгслээр долоон км зайд байрлах Ховд голын усанд шилжүүлэн тавьжээ.
Жараахайнууд усанд боогдох үед тодорхой хэмжээний хорогдол гарсан боловч аюулгүй гэжээ. Гурван жилийн өмнө ч ийм тохиолдол гарч байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.