Нийгмийн

Өнөөдрөөс эхлэн улсын музейнууд таван өдөр үнэгүй

Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button