Муммитай үерхэж байсан этгээдийг илрүүлжээ

Археологийн дурсгалт газар согтуу мэт жүжиглэн үймээн тарьсан этгээдийг Перугийн цагдаагийн газраас саатуулан шалгажээ. Шалгалтаар түүний цүнхнээс 600-800 жилийн настай муммиг илрүүлсэн байна. Цагдаа нар эхэндээ жирийн нэг хулгайн хэрэг гэж бодож байсан ч байцаалтын явцад хэрэгтэнг сэтгэцийн өөрчлөлтэй гэж таамаглажээ.
Хэрэгтэн муммиг ааваасаа авсан ба нэг өрөөнд амьдарч "Сүнслэг найз охин Хуанита" гэж нэрлэсэн байна. Тэрбээр найзууддаа найз охиноо харуулах гэж муммиг биедээ авч явсан гэж хариулжээ. Одоогоор түүнийг хамт явж байсан хоёр найзтай нь саатуулан шалгаж байна.
Мэргэжилтнүүд цогцсыг 600-800 жилийн настайг тогтоожээ. Мөн эмэгтэй хүн гэхээсээ илүү насанд хүрсэн эрэгтэй хүний Муммижуулсан цогцос байх боломжтой гэж таамагласан аж.Одоогийн Перугийн нутаг дэвсгэрт янз бүрийн соёл иргэншилт мумми их олддог.
Хэрэгтний аав муммиг хэрхэн илрүүлж, яагаад өөртөө эзэмшиж байсныг тогтоож чадаагүй байна.
А.СОРА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.