Нийгмийн

Ширэнгэд 31 хоног төөрч, амьд үлдэхийн тулд өт, хорхой иджээ

Боливи улсын иргэн 30 настай Жонаттан Акоста Амазоны ширэнгэн ойд төөрч 31 хоног амьдарчээ. Тэрбээр аврагдсаныхаа дараа хэрхэн нэг сар тэсэж үлдсэнээ ярьжээ.

Жонаттан Акоста Боливийн хойд хэсэгт ан хийхээр явсан ч найзуудаасаа салж төөрсөн байна. Нийт 31 хоногийн турш ойн ан амьтдаас нуугдан, гуталд нь цугларсан борооны усыг ууж, өт, хорхой, шавж идэн амьд үлджээ. 

Түүнийг нутгийн иргэд болон гэр бүл, найзуудаас нь бүрдсэн эрлийн баг хайж эхэлжээ. Эрэн хайх үйл ажиллагаа сар үргэлжилсний дараа Акостаг ийнхүү эсэн мэнд олсон аж. 

Тэрбээр: "Хүмүүс хайлтаа ийм удаан үргэлжлүүлсэн гэдэгт би итгэж чадахгүй байна. Үнэхээр гайхалтай. Би өт идсэн, шавж идсэн, энэ бүх хугацаанд амьд үлдэхийн тулд хийсэн зүйлд минь хэн ч итгэхгүй байх" гэжээ. 

Ноён Акоста 17 кг жин хасаж, шагай нь мултарсан бөгөөд түүнийг олоход шингэн алдалттай байжээ. Тэрээр төөрөхдөө буундаа ганцхан сумтай үлдсэн ба сүүлчийн сумаа сүрэг амьтдыг айлгахад ашигласан гэв. 

А.СОРА


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button