УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Эрчүүдийн эрүүл мэнд, боловсролд эмэгтэйчүүд эергээр нөлөөлмөөр байна

Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.03/ боллоо.

Энэхүү хуралдааны үеэр, Жендэрийн үндэсний хорооны даргын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр "Өнгөрсөн арван сарын хугацаанд 860 мянган хүн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсаны 45 хувь нь эрчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Хамрагдсан эрчүүдийн дунд хавдар, элэг, цөс, ходоодны өвчлөл их байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд жендэр гэдэг ойлголт зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш, эрчүүдийн боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсон.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 улсаас 69 дүгээрт эрэмбэлэгдсэн.

Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 20 хувиар өндөр. Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, бакалаврын түвшинд суралцагчдын 40 хувь, сургууль завсардсан хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байна. Өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь нь эрэгтэйчүүд, 86 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино байна.

Тиймээс жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, нийгмийн харилцаанд орох, хөгжих тэгш боломжоор хангах тэнцвэртэй бодлого явуулах шаардлагатай.

2022 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, гурван яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг эмэгтэйчүүдийг дэвшүүлэн томилсон. Мөн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилсон. Гэвч энэ бол хангалттай үзүүлэлт биш. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой.

Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлмөөр байна. Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна. Улс төрийн оролцоог нь сонгуулийн зөв тогтолцоогоор хангаж өгмөөр байна. Хандлагын өөрчлөлт чухал байна” гэв.

Жендэрийн үндэсний хороо 2023 оныг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих жил” болгох аж. Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй, 14 салбар зөвлөл, 31 салбар хороогоор дамжуулж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд 40 ажил төлөвлөснөөс 98 хувьтай хэрэгжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 3, 2023 12:26

За хол очиж гуц ядахдаа бак�##�аврын боловсролгүй амьтан

Зочин
Зочин
3 сар 3, 2023 13:06

хүүхдийг багаас нь эр эм гэж ялг�##�гүй зөв хүн болгох т�##� дээр анхаармаар байна.
хожим нь амьдр�##�д сур�##�цаагүй хэдэн нялцгай, том болдоггүй эрчүүдийг хүүхнүүдэд нэмэлт ачаа үүрүүлэн чирч явуулна гэдэг утгагүй. тэд чинь ч хүн, ганц олдох амьдр�##�аа аятайхан өнгөрөөх эрхтэй.
үүний тулд нийт иргэдийнхээ амьдрах нөхцөл, ц�##�ин хөлсийг сайжруулах хүн болгон хөдөлмөрлөж байж мөнгө олох сэтгэлгээг гүн суулгах, тэр хэрээр боловсролын түвшин нэмэгдэх магад юм болов уу даа.

Зочин
Зочин
3 сар 3, 2023 13:38

ЕС илүү өөр өнцгөөс харж үгээ хэлсэн бол зүгээр байлаа. Эрэгтэйчүүдэд өөрсдөд нь хандаж хатуу үг хэлэхгүй бол бу�####�д өөрийгөө даатгахад хүрсэн хэвээр, улам дорой болсоор байх болно.

Зочин
Зочин
3 сар 3, 2023 13:43

ХӨӨШ ЭРХЭМСЭГ САЙДТААН НААНА ЧИНЬ СУУЖ БАЙГАА НӨГӨӨ ТҮВШИНБАЯРЫГ ШОРОНД ЭНХБАТЫГ ШОРООНД БУЛСАН АЙМШИГТ ХҮҮХЭН МӨН ҮҮ? ЭНЭ ХҮҮХНИЙГ НИЙГЭМ ДАЯАРАА МЭДЭЖ ҮЗЭН ЯДАЖ БАЙГАА ШҮҮ.ЧИ ХОЁРЫН ХОЁР ХҮНИЙ ХУВЬ ТАВИЛАНГААР ТОГЛОЖ АЛЦАГНАЧИХААД ОДОО ТЭГЭЭД ЯВААД БАЙГААМУУ? ЯМАР ЦАЙЦАН АЙМШИГ ГЭЖ ЭНЭ ВЭ? ЯАНАА ЧИ

Холбоотой мэдээ

Back to top button