СПОРТ

Ц.Раднаа Австралид амжилтаа шинэчилж, түрүүллээ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Ц.Раднаа дээд амжилтаа шинэчилж, дахин түрүүлжээ. Тодруулбал, тэрбээр 400 метрийн зайд дэлхийн аварга болж, амжилтаа нэг секунд, 46 долиор ахиулсан байна.

Ц.Раднаа Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр 60 метрийн саадтай уралдаан болон гурвын харайлтын төрөлд тус тус алтан медаль хүртэж, энэ ДАШТ-ээс гурван алтан медаль зүүсэн юм.

Мөн Австрали улсад хөнгөн атлетикийн тэмцээний гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт гэсэн гурван төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Улмаар Малайз улсад болсон Ази тивийн мастеруудын АШТ-ээс 400 м, 200 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт, гурвын харайлт/ дөрвөн алтан медаль хүртсэн.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2023 11:02

Ene hvnd tor gabyatiin ogoochee odoo boltol yu bodoj suudag darga nar be toroos mongo idsen hvnd ogool baisan

Оюун
Оюун
3 сар 7, 2023 12:07
Reply to  Зочин

Харин тий... гавьяат өчихөд....

С.Одхүү
С.Одхүү
3 сар 6, 2023 15:10

Үнэхээр ясны тамирчин хүн гэж ийм байдаг гэдгийн тод жишээ болон мөнхөрч байна даа.баяр хүргэе. Дахин дахин баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button