Намынхаа даргатай зэрэгцсэн Сүхбаатар дүүргийн МАН-ын "шүхэр" ажиллагаа

Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх хүрээнд "шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил" зэрэг ажиллагаа явуулахаа зарлачихсан. Энэ долоо хоногоос "шувуу" ажиллагаа нь эхэлж байгаа гэдгийг ч нээлттэйгээр хэлсэн.
Намын даргынх нь "5Ш" ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо бас нэгэн ажиллагаа эхлүүлэв бололтой. Тодруулбал, "Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо" гэсэн бичиг бүхий шүхрийг зарим оршин суугч, иргэддээ бэлэглээд эхэлжээ.
Энэ тухайн бичсэн нэгэн иргэний пост цахим орчинд өнөөдөр хөврөв. Тухайн иргэн "орцны үүдэнд "Удахгүй зун болно. Танд шүхэр өгч байна" гэж хэлээд өгсөн" тухай бичжээ. Тус намын хорооноос чухам ямар зорилготойгоор ийн шүхэр тараагаад эхэлсэн нь одоогоор тодорхой болоогүй байна.
Ямартай ч цахим орчинд "Ерөнхий сайдын 5Ш ажиллагаагаа ийнхүү "юм" тараах бохир аргаар эхлүүлж байгаа юу" гэх шүүмжлэл ч дагуулж амжив.
Ерөнхий сайдын "5Ш ажиллагаа"- нд шүхэр гэх ажиллагаа байхгүй бөгөөд энэ нь андуурал дагуулахад хүргэж буй нь энэ. Тэгэхээр намын даргатайгаа уралдсан Сүхбаатар дүүргийн МАН-ын "шүхэр" ажиллагаа хэл амтайхан эхэлж байна.
Ташрамд, 2023 оны нэгдүгээр сараас Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүлж эхэлсэн билээ. Эдний хорооны "шүхэр ажиллагаа" илүү олон хүнд хүрч, асуудал өндрөө авбал тэрбээр тайлбараа хийх буй за.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ч утгагүй юм бичих юм Урнаа гуай ! Яаж зургаа хамаг тайлбартайгаа дэргэд нь ичихгүй тавьдаг ?
5ш ажиллагаанд чинь МАН гишүүд нэр цохиж явна
5 ш ажиллагаанд чинь МАН ын гишүүд байна Хожим АН д элсэж гай болов оо
Сонгиноос хөөгдөөд Сүхбаатар дүүргийг Шүхэрлэх ажиллагаагаа эхэлж байгаа юм бх даа
Ккк Учр�##� Сонгинохайрхан дүүргээс Сүхбаатар дүүрэг рүү... авъя гэвэл МАН-аас АН руу чөлөөтэй явна. Учр�##� өрөвдмөөр сэтгэхүйтэй з�##�уу юм билээ.
Yu ch bicheed bga yum ene urnaa setguulch