"ION Energy" компани Монголд литийн давсны цооногийн өрөмдлөгөө дахин эхлүүлжээ
"ION Energy" компани "Ургах наран" төслийн талбайн хайгуулын ажлын хүрээнд лити илрүүлснээ мэдээлж байсан билээ. Тодруулбал, тус талбайн ууршсан давст нуурын гадаргын дээжийг шинжлэхэд нэг литрт 918 миллиграмм агуулга бүхий лити илэрсэн юм.
Мөн тус гадаргаас лити илэрсэн тул гүн рүү илүү их агуулгатай олдоц байх магадлалтай талаар компаниас мэдээлж байв. Тэгвэл саяхан төслийн цооногийн өрөмдлөгийг дахин эхлүүлснээ хөрөнгө оруулагчдад мэдэгджээ.
Литийн давсны уусмалын хайгуул, олборлолтоор мэргэших зорилготой тус компани мэдэгдэлдээ "Уг төслийн хүрээнд одоогийн байдлаар 682 метр өрөмдлөг хийх гурван усны цооног өрөмдөж, литийн үнэ цэнийг эргүүлэн авчирсан" гэв.
Дэлгэрүүлбэл, UNWH-01, UNWH-02 өрөмдлөгийн цооног тус бүрийг 300 метрийн гүнд өрөмдсөн байна. Харин UNWH-03-ыг одоогоор 82 метрийн гүнд өрөмдөж, одоо ч үргэлжлүүлж байгаа ажээ.
Гүйцэтгэх захирал Али Хажи нь "Бид "Ургах наран" төслийн гурав дахь цооногийг барьж дуусгалаа. "Ургах наран" дахь нөөцийн тооцоог ахиулах үүднээс савны дээж авах, насос болон гидрогеологийн туршилт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлж байна. Ирэх долоо хоногт хээрийн дээж авах ажлыг эхлүүлэх төлөвтэй байгаа" хэмээв.
Нэмж дурдахад, "ION" компани тус бүр нь 40 центийн үнэтэй 100 мянган шинэ хувьцааг гаргаж, 40 мянган канад долларын нэмэлт хөрөнгө босгосон гэдгээ мэдээлэв.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гаа�##�лллзззууу хүний өдрийн тэмдэглэл юм уу, хаана ямар нэртэй газар, хэзээ хэрхэн өрнөсөг үйл явц юм бүү мэд, манайд юм уу, гадаад улсад юм уу, гариг эрхэст юм уу.
хаана юм бэ? яагаад нуугаад байгаа юм
Али хажа гэж байна .араб маравт байдаг юм байлгүй дээ.
Хаха Улаанбаатарын ургах Наран хороололд л байхгүй юу хаха