“Эгүүр” брэнд

Мартын 8-ны хэлэлцүүлэг: Эмэгтэйчүүд давуу эрх эдлэх ёстой юу, эрчүүдийн эрх илүү зөрчигддөг үү

Өнөөдөр Мартын 8. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Барууны ертөнцөд анх "Эмэгтэйчүүд ч гэсэн хүн, эрчүүдийн ажил ажиллаж, хөдөлмөрлөх эрхтэй" гэсэн тэмцэл өрнөснөөс үүдэлтэй баяр.

Харин Монголд эрчүүд нь эмэгтэйчүүдээ бэлэг өгч баярлуулдаг, бүсгүйчүүд ямар нэгэн байдлаар эр хүнээс бэлэг хүлээдэг л болохоос эргээд жендерийн тэгш байдлын тухай бодолцох нь ховорджээ.

Тийм учраас Eguur агентлаг Мартын 8-ны өдөрт зориулж, "Эмэгтэйчүүд давуу эрх эдлэх ёстой юу, эсвэл эрчүүдийн эрхийг эмэгтэйчүүд зөрчсөөр байна уу" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг таван эмэгтэй, нэг эрэгтэй зочинтой.

Хэлэлцүүлгийн зочид:

  • Б.Наранцацралт
  • Ж.Үйлст
  • Л.Эрдэнэ
  • Э.Чаминцэцэг
  • Ж.Уранчимэг
  • П.Ундармаа

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ БИЧЛЭГ:

Мартын 8-ны хэлэлцүүлэг: Эмэгтэйчүүд давуу эрх эдлэх ёстой юу, эрчүүдийн эрх илүү зөрчигддөг үү

Мартын 8-ны хэлэлцүүлэг: Эмэгтэйчүүд давуу эрх эдлэх ёстой юу, эрчүүдийн эрх илүү зөрчигддөг үү? Монголд эрчүүд нь эмэгтэйчүүдээ бэлэг өгч баярлуулдаг, бүсгүйчүүд ямар нэгэн байдлаар эр хүнээс бэлэг хүлээдэг л болохоос эргээд жендерийн тэгш байдлын тухай бодолцох нь ховорджээ. Тийм учраас Eguur агентлаг Мартын 8-ны өдөрт зориулж, "Эмэгтэйчүүд давуу эрх эдлэх ёстой юу, эсвэл эрчүүдийн эрхийг эмэгтэйчүүд зөрчсөөр байна уу" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг таван эмэгтэй, нэг эрэгтэй зочинтой. Хэлэлцүүлгийн зочид: Б.Наранцацралт /бизнес эрхлэгч, эрэгтэй/ Ж.Үйлст /сэтгэл зүйч, эмэгтэй/ Л.Эрдэнэ /багш, эмэгтэй/ Э.Чаминцэцэг /бизнес эрхлэгч, эмэгтэй/ Ж.Уранчимэг /өмгөөлөгч, эмэгтэй/ П.Ундармаа /бизнес эрхлэгч, эмэгтэй/

Posted by Eguur News on Tuesday, March 7, 2023

Хэлэлцүүлэг гурван үе шаттай өрнөсөн юм. Эхний үед зөвхөн эмэгтэйчүүдээс ер Мартын 8-ны өдөр бэлэг хүлээдэг үү, баярлахыг л урьтал болгодог уу, эрхийн зөрчлөө яг тодорхойлж чаддаг уу гэх мэт асуулт асууж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн.

АСУУЛТУУД:

  1. Мартын 8-наар баярлахыг л урьтал болгодог уу. Энэ өдөр нөхрөөсөө бэлэг, халамж хүлээдэг үү?
  2. Та бүхэн яг эрхийн зөрчлөө тодорхойлж, танин мэдэж чаддаг юм уу?
  3. Феминизм нь угтаа эрчүүдийн ч асуудлыг хөнддөг ойлголт гэдгийг мэддэг үү?

Харин хоёр дахь үед хэлэлцүүлгийн цорын ганц эрэгтэй зочин болох Б.Наранцацралт өөрийнхөө бодлыг хуваалцсан. Жендерийн тэгш байдал хэрхэн алдагдаж буй, эмэгтэйчүүд өөрсдийн хэвшмэл ойлголтоос болж эрчүүдийн эрхийг зарим үед зөрчиж буй болон ер эрчүүдийн эрхийн асуудлыг хөндөж тавих цаг болсон талаар тэр ярьсан.

Ингээд гуравдугаар шатанд хэлэлцүүлгийн бүх зочид нэг эгнээнд орон зогсож байгаад, редакцаас бэлтгэсэн томъёоллыг уншиж өгөх үед "Тийм" эсвэл "Үгүй" хэмээж буйгаараа ялгарсан юм. Тайзыг хоёр хуваасан. "Тийм" гэсэн бол нэг талд, "Үгүй" гэсэн бол нөгөө талд гарч зогсоод, тэд мэтгэлцсэн.

ТОМЪЁОЛЛУУД:

  1. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлснээрээ давуу эрх эдэлнэ, ямар ч ааш авир гаргасан бай эрчүүд түүнийг тэвчих ёстой.
  2. Үнэндээ эмэгтэйчүүдийн бус эрчүүдийн асуудлыг илүү хөндөж ярих шаардлагатай.
  3. Багаасаа охид хөвгүүдэд давуу байдал үзүүлж дасах нь зөв.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогч Э.Чаминцэцэг, П.Ундармаа нар эмэгтэйчүүд хүүхэд төрүүлсний дараа хэцүүхэн ааш авир гаргах нь бий, гэхдээ эмэгтэй хүн услаад байвал ургаад л байдаг цэцэг шиг, эр хүн ойлгож, тэвчих нь зөв хэмээн нэг талд гарсныг та дээрх зургаас харж байна. Гэвчиг "Эмэгтэйчүүдийн бус эрчүүдийн асуудлыг илүү хөндөж тавих хэрэгтэй" гэсэн томъёололд зөвхөн сэтгэл зүйч Ж.Үйлст "Үгүй" талд зогсон мэтгэлцсэн.

Ерөнхий дүр зургаараа алдааг өөрөөсөө эрэх, эхнэр нөхрүүд хоорондоо ярилцаж ойлголцох, хэн хэнтэйгээ хүндэтгэлгүй харилцахаас зайлсхийх, эрчүүдийн эрхийн талаар бодолцож үзэх шаардлагатай гэдэгт санал нэгдэцгээсэн юм.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ 12:00 ЦАГААС EGUUR NEWS ФЭЙСБҮҮК ХУУДСААР ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2023-03-08 10:47

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮХ ХҮҮХДЭД ӨГ, ТӨРӨӨД ХҮҮХДЭЭ ХАРЖ БАЙГАА ЭЭЖҮҮДЭД ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ 550000 -ийн ц�##�инг өгүүлэхийг хүсэж байна. ХҮҮХДЭЭ ХАРЖ БАЙГАА ЭЭЖҮҮД ХАМГИЙН ХҮНД АЖЛЫГ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ ЭХ ОРНОО ЦААШИД УДИРДАН ЖОЛООДОХ,ЦААШИД ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ ИРГЭДИЙГ ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙГААГ ХАМГИЙН ӨНДРӨӨР ҮНЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. МӨН ХҮҮХЭД БҮХЭН ЭХ ОРНЫ МААНЬ ҮНЭТ ЭРДЭНЭ УЧРААР ТЭДНЭЭС 100000 ТӨГРӨГ ХАРАМЛАЖ ХЭРЭГГҮЙ ШҮҮ

Уншигч
Уншигч
2023-03-08 18:08

Эмэгтэйчүүдийн хандлага, харилцаанаас эрчүүд их ш�##�тга�##�на.

Зочин
Зочин
2023-03-09 07:25

Би ганц хүүтэй ээж хүн, эхний хүүхдээ төрүүлчихээд л байр булаах тэтгэвэр тогтоолгох гээд хүүг минь ээж эгч нартайгаа нийлээд дар�##�ж 22 жил хавчиж зовоож явна, хүү минь 4 хүүхдээ өрөвдөөд гэр бүлийн бат�##�гаагүй ч орхиж чаддаггүй, учир нь энэ эмэгтэй үр хүүхдээ зөв хооллож орон гэрээ цэвэр байлгаж ч чаддаггүй, хор найруулж хов базах намайг хүүтэй минь дээрэлхэх үндсэн ажилтай,эрчүүдийн эрхийн асуудлыг хөндөх цаг болсон биш бүр оройтоод байна, Монголд эр хүн хүн биш зүгээр л төмөр мэт болсон, энд эр нөхөр үр хүүхдээ хайрлаж х�##�амжилдаг г�##� голомтоо нөхөртэйгөө хамт заримдаа бүр илүү авч яваа олон сайхан эмэгтэйчүүдийг бишрэн хүндэтгэж сайн сайхныг хүсье

Зочин
Зочин
2023-03-09 14:30

100. % 80 % нь март гэж хүлээдэг нийлж доргидог
Эрчүүд дарга гишүүн биш бол 2- р зэргийн хүн
Хууль цагдаач тэгээд ханддаг үнэн энэ үнэн

Холбоотой мэдээ

Back to top button