Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Рио Тинто" авлигын хэргээр 15 сая ам.доллароор торгуулна

"Рио Тинто" компанийн авсан зөвлөх бусдад авлига өгөхөөр оролдсоны улмаас тус компани 15 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

Тус компанийн 2011 онд хөлсөлсөн Францын хөрөнгө оруулалтын банкир "Рио Тинто"-гийн олборлолтын эрхийг хадгалахын тулд Гвинейн төрийн өндөр албаны хүнд 822 мянган ам.долларыг хууль бусаар өгөхийг завдаж байсан нь хэргийн явцад тогтоогдсон байна.

Эцсийн дүндээ олборлолтын эрх нь хэвээр үлдэж, зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ төлөө "Рио Тинто" тус зөвлөхдөө 10.5 сая ам.доллар төлжээ. Уг төлбөрийг "Рио Тинто"-гийн тайланд үнэн зөвөөр тусгаагүй, компани нь нягтлаагүй аж.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button