Нийгмийн

Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал өмгөөлөгчөөс нь болж хоёр дахиа хойшиллоо

Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт товлогдсон билээ.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр дахь удаагаа хойшлуулсан байна. Шүүх хурал хойшилсон шалтгаан нь Б.Ганбаяр болон Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ.

Улмаар ирэх сарын буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10.00 цаг хүртэл шүүх хуралдаанын хойшлуулж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Д.Мөнх-Эрдэнэ нарт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шинэ эрин
Шинэ эрин
2023-03-10 19:35

Энэ маанагын хэл п�####�а л�##�ар новш өөр юу бдаг билээ

Зочин
Зочин
2023-03-12 08:20

Энэ хүн шударга дуугарсан аас болоод шоронд орчихлоо хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button