Гадаад мэдээДЭЛХИЙ
“Black lives matter” хөдөлгөөн Цагдаагийн газрыг татан буулгахыг уриалжээ

Харь арьстнуудыг эрх ашгийн төлөө тэмцдэг “Black Lives Matter” хөдөлгөөн АНУ-ын цагдаагийн байгууллагыг татан буулгахыг уриалжээ. Хөдөлгөөний албан ёсны твиттер хуудаст цагдаагийн газруудыг татан буулгахыг уриалснаас гадна цагдаа нарыг “алуурчид” гэж нэрлэсэн байжээ.
Жил бүрийн нэгдүгээр сарын 9-нд АНУ-д “Хууль сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг. Ураилгыг энэ өдөртэй холбогдуулж гаргажээ.
Энэхүү эрээ цээргүй уриалга нь тус хөдөлгөөний үнэ цэнэ үгүй болсныг дахин нэг харууллаа гэж хэвлэлүүд бичиж байна. Рэппер Канье Уэст өмнө нь хөдөлгөөний талаар “Харуудын амьдрал чухал” хөдөлгөөн бол анхнаасаа луйвар байсан. Одоо тэд дууссан, талархах хэрэггүй” гэсэн бичигтэй богино цамц өмсөн байр сууриа илэрхийлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.