Н.Ганибал гишүүн "МИАТ компанийг яаралтай хувьчил" гэв

Өнөөдрийн /2023.03.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар:
“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг
“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал, "Энэхүү конвецыг соёрхон баталж байгааг дэмжиж байна. Иргэний агаарын тээврийн Монголын ард түмэн МИАТ-аар төсөөлдөг. С.Бямбацогт сайд болсноорсоо хойш нисэхийн салбарыг либералчилж байгаа нь талархууштай. Онцгой анхааран ажиллаж байгаа. БОАЖ-ийн сайд таны хийх ёстой ажлыг яриад яваад байна лээ. Хийх ёстой ажлуудаа л хийе. Танай салбарын ажил.
Аливаа асуудлыг шийдвэрлэх гарц болоод чөлөөт өрсөлдөөн. Нэг компани зориулж хууль баталдгаа больцгооё. "Эрчим ойл", "Сод монгол" хоёрт зориулсан биш импорт хийж буй бүх компанид боломж олго. Иргэний нисэхийн нүүр царай болоод байгаа МИАТ гэдэг компаниа одоо яаралтай хувьчил. Хувьчилж байж бид өрсөлдөөнөө сайжруулна" гэлээ.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт түүний хариуд "Тантай санал нэг байна. Бизнес зах зээлийн зарчмаар явах ёстой. Төр гацаадаг, саатуулдаг байх ёсгүй. Хүн бүрт тэгш боломжийг олгох. Өрсөлдөөнийг дэмжиж байж тийзний үнэ буурч, нислэгийн тоо нэмэгдэж байна. Үндсэний компаниа хамгаална гээд АНУ-тай гэрээ хийхгүй 20 гаруй жил дарж ирсэн. Тиймээс цаашдаа ганцхан МИАТ-ыг дэмжинэ гэсэн бодлого баримтлахгүй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
genet hel orchihov uu ene gishuun. hen huvichilj avahiin. ta nar shig uvaigui humuus huvichilj avbal elgeer ni hevtuuleh biz
Яг зөв шүү8