Нийгмийн

Дональд Трампыг ирэх мягмар гарагт баривчилж болзошгүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг ирэх долоо хоногийн мягмар гарагт баривчилж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна.

Прокурорууд түүний өмгөөлөгч асан Майкл Коэн порно од Сторми Даниэлст төлсөн мөнгөтэй холбоотой байж болзошгүй хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлжээ.

Ноён Коэн болон хоёр экс туслах нь Нью Йорк дахь тангарагтны шүүхэд мэдүүлэг өгсөн байна.

Дүүргийн прокурорын газраас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй аж. Трампын өмгөөлөгч Сюзан Нечелес болон түүний багийнхан хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас юу ч сонсоогүй гэж мэдэгдэв.

Улмаар "Энэ бол улс төрийн мөрдөн байцаалтын ажиллагаа тул прокурорын газар Ерөнхийлөгч Трампын өмгөөлөгчидтэй уулзахаас урьтаж бүх зүйлийг хэвлэлд дэлгэх практик хэрэгжүүлсэн" гэжээ.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв л ажиллаж амээрикаа гэж. .

Зочин
Зочин

Тэгвэл капитолийг нураах байлгүй

Холбоотой мэдээ

Back to top button