Нийгмийн

Ши Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-д айлчилна

БНХАУ-ын дарга ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж, Владимир Путиныг дэмжиж байгаагаа илэрхийлнэ гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Гуравдугаар сарын 20-22-нд болох айлчлалыг Кремль мөн зарлаж, "Владимир Путины урилгаар" хийнэ гэж мэдэгдсэн байна.

Ши Жиньпин, Путин нар Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, "олон улсын тавцанд Орос, Хятадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд санал бодлоо солилцоно" гэсэн аж.

Хоёр удирдагч мөн хоёр талын “чухал” баримт бичигт гарын үсэг зурна.

Энэхүү айлчлал нь Ши Жиньпинийн БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа сонгогдсоноос хойшхи анхны гадаад айлчлал болно.

Түүнчлэн өнгөрсөн жил Орос Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Ши Жиньпин өөрийн "хамгийн сайн найз" хэмээн нэрлэж байсан Путинд анх удаа зочилж байгаа нь энэ юм.

Эх сурвалж: THEGUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button