Хөрөнгийн, Крипто зах зээлЭДИЙН ЗАСАГ

Орлогын нэмэлт үүсвэр: Хөрөнгийн зах зээлд урт хугацаанд хөрөнгө оруулахад тохиромжтой үе

Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 6.9 их наяд төгрөг байсан юм. Энэ нь 2021 онтой харьцуулахад нэг их наядөөр өссөн үзүүлэлт билээ. Дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэнэ гэдэг нь сайн хэрэг.

Учир нь гарааны бизнесүүд санхүүжилт олж авах нэг эх үүсвэр нь хөрөнгийн биржүүд байдаг. Нөгөө талаас дотоодын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудыг дэмжих, эргээд хөрөнгө оруулагчид нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болох гэх мэтээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг юм.

Өнгөрсөн оны төгсгөл гэхэд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ийн 16 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь уг зах зээлийн хөөсрөлт харьцангуй бага буйг илтгэж байна. Тиймээс урт хугацаандаа хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой үе гэхэд хилсдэхгүй.

Өнгөрсөн оны үнэт цаасны арилжаанд хувьцаа хамгийн их хувийг эзэлж байсан юм. Тодруулбал,

  • Хувьцаа - 59
  • Компанийн бонд - 23
  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас - 17
  • Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх - 1 хувийг тус тус эзэлжээ.

Манай улсын Хөрөнгийн биржийн зах зээл тэлж буйг "FTSE russell" групиийн зүгээс "Хөгжиж буй зах зээлийн жагсаалт"-д багтаасан байдаг. Мэдээж хэрэг энэ томоохон үйл явдалд хамгийн ихээр нөлөө үзүүлсэн нь банкнуудын IPO байсан гэхэд хилсдэхгүй болов уу.

Өнгөрсөн жилийн байдлаар өдрийн дундаж арилжаа 2.4 тэрбум төгрөгт хүрчээ. Дотоодын хөрөнгө оруулагчид нэмэгдэж, иргэдийн хөрөнгө оруулах хандлага идэвхжиж, томоохон өөрчлөлт гарсан. Эдийн засгийн тогтворгүй байдал нь иргэдийг энэ зах зээлийг хөгжүүлэх гол хөшүүрэг болж буй.

Учир нь, өнгөрсөн оны байдлаар үнэт цаасны данстай иргэдийн тоо 2.5 саяд хүрсэн байна. Харин өдөрт 3000 орчим хөрөнгө оруулагч оролцдог гэх судалгаа бий. Юутай ч сүүлийн хоёр жилийн турш идэвхжээд буй хөрөнгийн зах зээл энэ жил ч өсөлттэй байх бололтой. Иргэдийн хувьд богино хугацаанд ашиг хийх боломж нь бага хэдий ч урт хугацааны үнэт цаас худалдан авах сонирхол байгаа ажээ. Сануулахад, 30-40 компани ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. Энэ нь ердөө эхний улирлын байдлаарх мэдээлэл юм. Ногдол ашиг тараах компаниудын нэрсийг доор харуулъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button