Улс төрийн мэдээ

Сүм хийдийн харилцааны хуулийг шинэчлэх шаардлагатай

Товч агуулга:

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг МУИС-ийн багш нарт танилцуулах уулзалт хийв.
  • Багш нар сургуулиа танилцуулж, тулгамдсан асуудалдаа хайсан шийдлээ танилцуулав.
  • Ерөнхий сайд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт дэвтэрт гарын үсэг зурав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай өглөөний уулзалт зохион байгуулав.  

Тэрбээр урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", авлигатай тэмцэх "5Ш" ажиллагаа зэрэг Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулж, хуульч, эрдэмтэд, багш нарын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтад оролцогчид

  • Их сургуулийн судалгааны ажилд зориулсан төсвийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх,
  • Сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх,
  • Хууль зүйн сургуулийн байрны асуудал,
  • Эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах,
  • ШӨХТГ-ын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах,
  • Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлэв.

Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлж буй шударга ёсны төлөөх тэмцлийг бүх талаар дэмжинэ гэдгээ оролцогчид илэрхийллээ.

Л.Оюун-Эрдэнэ "5Ш ажиллагаа нь иргэдийн төрд итгэх итгэл, шударга ёсны мэдрэмжийг сэргээх зорилготой. Энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэж буй сайн туршлага, оюутан залуусын хүсэл эрмэлзлийг тусгасан санал зөвлөмж Засгийн газрын үйл ажиллагаанд ихээхэн дэм болно" гэв.

Мөн энэ үеэр Ерөнхий сайд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт дэвтэрт гарын үсэг зурлаа.

зураг

Уулзалтын үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа Хууль зүйн сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн юм.

63 жилийн түүхтэй тус сургууль өдгөө хоёр тэнхим, нэг төв, гурван судалгааны нэгж, гадаадын нэр хүндтэй хамтран менежмент хийдэг Япон, Солонгосын эрх зүйн боловсрол, судалгааны төв гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Хүний нөөцийн хувьд үндсэн багш нарын 73 хувь нь гадаад улсад суралцаж, эрдмийн зэрэг, цол хамгаалжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-20 17:00

энэ хууль дотроос заав�##� ганцхан сүм хийдийн харилцааны хуулийг шинэчлэх шаардлагатай гэж онцлоод байхдаа яахав дээ. Үүнд орвол улстөрийн намуудын хуулийг яар�##�тай шинэчилмээр байна гээд хэлчих боловсрол мэдлэгтэй багш байдаггүй сургууль уу??? Сүм хийдийн харилцааны хуульд ямар учраас ач холбогдол өгөөд байгаа юм бэ? Гадны гар захи�##�га нөлөөлөөд байгаа юм уу эсхүл богдтой холбоотой за�##�т тусгах гээд байна уу эдгээрийн л нэг шүү. Хуульч-багш-доктор хүмүүс богдыг болоод шашныг шүтэх нь буруу бөгөөд дээд зэргийн тэнэглэл болно шүү.

Зочин
Зочин
2023-03-20 20:15

МУИС-ийн багш нар нь шашины хуулийг шинэчилмээр байна гээд гоншигнох нь гадны захи�##�га тэр дундаа америкийн захи�##�га гэж уншигда�##� байна. Шашны хуулиа өөрчлөх нэрийн доор богд гэх хэрүүлийн �##�имбг тодруулаад урд хөрштэйгээ хана дайсан болоод �##�тан загасны үлгэр шиг 1921 оноос өмнөх үе рүүгээ очоод үйлийнхээ үрийг эдлээд амар сайхандаа жаргах вий �######�уул.

Зочин
Зочин
2023-03-20 20:21

За эрдэмтэн багш нар минь ягаад шашны хууль яриад бурхан шүтээд байнаа. Та нар чинь боловсролын багц хуулийг ялз чанасан мах шиг болтол нь боловсруулаад УИХ-ын гишүүдыг та нар гараа өргөөд ёсчлоод өгчих гээд сууж байх ёстой юм биш үү. Та нар боловсролын багц хуульдаа яагаад санаа тавихгүй байгаа хуульчид вэ. Хууулийн багш нар мөн л юм бол боловсролын хууль жишиг хууль байх ёстой шүү. Та нарын сэтгэл хэт их дутаж байна даа.

Зочин
Зочин
2023-03-20 20:24

Хуулийн сургуулийн багш нар шашны хууль яриад байгааг харахаар тив андуур сан мэт харагдаж байна. Боловсролын хуулиа ярьцга�##�даа.

Зочин
Зочин
2023-03-20 20:24

Хуулийн сургуулийн багш нар шашны хууль яриад байгааг харахаар тив андуур сан мэт харагдаж байна. Боловсролын хуулиа ярьцга�##�даа.

Холбоотой мэдээ

Back to top button