Им Жи Ён: "The Glory"-гийн дүрийг маань хүн бүр үзэн ядаасай гэж хүссэн

Жүжигчин Им Жи Ён Нэтфликсийн хит цуврал болох "The Glory" кинонд хатан зөгий болох Пак Ён Жиний дүрд тоглосноор олон нийтэд хүчтэй сэтгэгдэл төрүүлж, өөрийгөө чадварлаг жүжигчин гэдгээ баталсан.
Тэрбээр "The Korea Times"-д өгсөн ярилцлагаа "Би энэ дүрийг бүтээхдээ дэлхий нийт намайг үзэн ядаасай хэмээн хүссэн. Өмнө нь хэзээ ч олон нийтэд үзэн ядагдах дүрийг хөгжүүлж байгаагүй. Би антагонист дүрд тоглохыг хүсдэг байсан. Энэ дүрийг авахын тулд их чармайлт гаргасан" гэв.
Тэр жүжиглэлтийнхээ талаар "Би ямар арга барилаар уг дүрийг гаргахаа дотроо их бодсон. Эцэст нь хамгийн өвөрмөц арга бол өөрийнхөөрөө байх явдал байв. Би хувийн дохио зангаа, өнгө аяс, хэв маягийг өөртөө хамгийн сайн тохирох зүйлийг ашиглах ёстой гэж шийдсэн. Дүрээ бэлдэх нь зураг авалтаас илүү ачаалалтай, хэцүү байсан. Ямартай ч би анхны эсрэг дүрээ өөртөө итгэлтэйгээр гаргасан" гэсэн юм.
Уг цуврал гарснаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулж, Өмнөд Солонгост ахлах сургуулийн хүчирхийллийн гэмт хэргүүдийг илчилсэн тохиолдлууд нэмэгдэж байгаа билээ. Тэрбээр ярилцлага өгөх үедээ "Манай гэр бүл, найзууд "The Glory"-г үзээд уйлсан. Би үүний төлөө зүтгэсэн. Би бусад шиг авьяастай биш тул илүү их хичээж, ажиллах ёстой гэдгээ мэддэг" хэмээн хэлж, нулимс унагажээ.
Харин нэтизенчүүдийн бичсэнээр тэд Им Жи Ёныг жүжиглэх шаардлагагүй, өөрийн бодит зан төрх, аашаа гаргасан гэж буй. Тэд Жи Ёныг камерны өмнө сайн хүн мэт харагддаг ч өөрийнх нь жинхэнэ ааш нь ийм байдаг хэмээн үзэн ядсан сэтгэгдлүүдийг ихээр бичиж байгаа билээ. Мөн зураг авалтыг эхлүүлэхээс өмнө бүх жүжигчдийг ахлах сургуулийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэхийг шалгасан юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.