Top StoriesТойм, анализ

Индексээрээ уруудаж, мөрөөдлөөрөө өсөж буй Монгол Улс

-Уруу урсгалтай индексүүд-

Монгол Улс нь дэлхийн бусад орнуудтай харьцуулсан байдлаар,

  • Авлигын индексээр 116-р байрт,
  • Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 90-р байрт,
  • Ардчиллын индексээр 77-р байрт,
  • Аз жаргалын индексээр 61-р байрт эрэмбэлэгджээ.

Өмнөх жилээр нь харьцуулбал, аз жаргалын индексээр найман байр урагшилж, хэвлэлийн эрх чөлөө нь 20-оор ухарч, авлигын  индексээр зургаан алхмаар хойшлон, ардчиллын үзүүлэлтээрээ 16 байраар арагш шидэгдсэн байна. Үүнтэй зэрэгцээд оюунлаг хүмүүс нь эх орноосоо явсан үзүүлэлтийг сүүлийн таван жилийн турш “амжилттай” өсгөжээ.

Дээрх тоон агуулгуудыг харахаар Төв талбай дахь жагсаалын үеэр нэг иргэн хачин шударгуу бөгөөд эрмэг хоолойгоор “Энэ Монгол Улс ер нь бүтэхгүй ээ. Бүтэхгүй тэ” гэж орилж хэлсэн нь санаанд бууна. Олон улсын эдгээр үзүүлэлтүүд 1-2 жилийн өмнөх дүгнэлтүүдэд үндэслэгддэг гэхээр бид 2020-2021 онд дэлхийд ингэж үнэлэгджээ.

-Бидний өөдрөг хүлээлтүүд-

Өөдрөг үзлээр бол одоо энэ Засгийн газрын явуулаад байгаа “5Ш” ажиллагааны хүрээнд ирэх жилээс ядаж авлигын индексээрээ хэдэн байр урагшилна гэсэн хүлээлт бий. Авлигын индексээ бууруулж чадсан сайн жишгээр нэрлэгдсэн БНСУ, Вьетнам зэрэг улсууд өрийн томчуудын гүн оролцоотой олигархи бизнес бүлэглэлтэйгээ хариуцлага тооцдог алхмыг сайн хэрэгжүүлсэн гэх тодотгол зүүсэн. Энэ манайд Хөгжлийн банкны акц, нүүрсний хэрэг зэргээр нийгмийн шинжтэй өргөн хүрээний сэдэв болж байна.

Бурханы авралаар, “Фитч” агентлаг 2023 онд Монгол Улсын эдийн засаг 6.3 хувь, 2024 онд 6.8 хувиар өснө гэж төсөөлж, зээлжих зэрэглэлийг тогтвортой В төлөвт дүгнэсэн. Зээлжих зэрэглэлээ ингэж барина гэдэг чухамдаа монголын олон улсад нүүрээ тахлах хамгийн чухал алхам болоод байна. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк 2023 онд монголын эдийн засгийг 4-6 хувиар өснө гэж таамагласан нь Фитчээс хол зөрсөнгүй. Мэдээж үүнд, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхлэх агуулга голлох жин дарж байна.

Манай өөдрөг, романтик Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ДНБ тогтвортой өсөж, манайхыг хөрөнгө оруулагчид эерэг нүдээр харж, экспортын гарцуудаа тэлнэ гэсэн логикоор ирээдүйн төсөөллөө онцлон танилцуулах болов.

Тансаг хэрэглээний татвар, Тамхины онцгой албан татвар, орлогын шаталсан татвар зэрэг шинэ зохицуулалтууд хэрэгжих учраас шинжээчид төсвийн орлогыг харьцангуй өөдрөг төсөөлж байна.

-Одоогийн “бачмаг” үзүүлэлтүүд-

Сэтгүүлчийн хувиар ҮСХ-г инфляцаа ер нь л худлаа гаргаж, эрх баригчдын хүсэлд их бага хэмжээгээр нийцүүлдэг гэж хардан боддог. Өнгөрсөн жилийн 14-15 хувийн инфляц энэ жил хадгалагдана гэж төсөөлсөн. Үнэндээ инфляц үүнээс ч өндөр байх бодит дүр зураг харагдсаар буй. Төв банкнаас саяхан бодлогын хүүг 13 хувь хэвээр үлдээсэн нь ч анхаарал татах өнцөг юм.

Түүнчлэн ТБҮЦ 4.3 их наяд дээр царцаж, арилжааны болоод ББСБ-уудын зээл гаргалт үлэмж саарчээ. Зах зээл дээрх мөнгөний эргэлт муу байгаа учраас иргэд мөнгөгүйдэхийн зовлонд ковидоос хойш улам бүр унаж, өрхийн амьжиргаа муудсаар байна. Бүр 2020 онд монголчуудын гурван хүн тутмын нэг нь ядуу, аз жаргалгүй амьдарч байсан тоон судалгаа гарсан.

Үүнээс хойш нөхцөл байдал улам уруудаж, үйл ажиллагаагаа зогсоож буй ААН-үүдийн тоо өссөн урвуу хамааралтай байна.

Монгол Улс өнгөрсөн онд гадаад валютын нөөц, бондын төлөлт хоёр дээрх дефолт болох өндөр эрсдэлтэй байсан ч давсан. Оны төгсгөлд дэнжгэнэж байсан валютын нөөцөө Оюутолгойн урсгалаар амь тариа хийж, энэ онд ч тэр замаар нөхнө гэж тооцож байна. Бондын төлөлтүүд дээр дахин санхүүжүүлэх аргачлал хайж буй учраас гадаад өрийн тэлэлт бидний хүлээн зөвшөөрөх ёстой агуулга болчхоод байна.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Дээгүүрээ нэг их сайхан юм ярьж, улс орны хөгжил хүүрнэсэн улс. Гэр хорооллын хөргөгч нь байнга шахам хоосон байх өрх. Энэ хоёрын зааг ялгаа дэндүү өндөр байгаа нөхцөлд манай индексүүд уруу урсгалтай гарахаас яахав. Одоогийн нөхцөл байдлыг ирээдүйн төсөөллүүдтэй уяхад бид улсаараа нэг мөрөөдөлд автсан, роомоо гарагийн хүмүүс мэт сэтгэгдэл төрнө.

Нөгөө талд биднээс үл шалтгаалах дэлхий дахины гео бодлого өөрчлөгдөн, 50, 100 жилд эргэдэг нөхцөл байдлуудын хөврөл илүү наашилж, 25 жилдээ нэг цикл солигдох нь уу гэмээр шинэ нөхцөл байдлууд бий болсоор байна. Улс үндэстнүүд энэ жилүүдэд асуудалд илүү ул суурьтай хандаж, алс ирээдүйдээ улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг өргөх, дундаж иргэдийнхээ суурьшмал тухыг сайжруулахад анхаарч буй.

Дэлхий дахины энэ их хичээмтгий урсгалын яг альхан зүгт бид хөөрч, бууж яваа вэ гэдгээ л дор бүрнээ бодоцгоох ёстой мэт. Тийм цаг үе үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 08:47

УЛСААРАА УНАЖ БОСЧ ЯВАА ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2023-03-21 08:49

POPUUDIIN NULUU bas ih shuuu ednuuud yur ni uls ornooo suiruulehed ikh nuluulsun

Зочин
Зочин
2023-03-21 12:34

1 darga nertei xvnd zoriulj ingej sudalgaani goe sxn dvn gargadg bxa

Зочин
Зочин
2023-03-21 12:56

Үнэн л үг. Толгой дээрээ хулгайч луйварчдыг з�##�ж. Нөгөө новшнууд нь үлгэр ярьж хулхидахаас

Зочин
Зочин
2023-03-21 14:14

УЛСААРАА УНАЖ БОСЧ ЯВАА ГЭЖ ДОНГОСОГЧОО ЧИ ХЭН НЭГНИЙХ НЬ ТРОЛЛ ЭСВЭЛ НУУЦ АМРАГ НЬ БАЙХ ЧАМ ШИГ МУДАК ХЭЛЭЭ ХАЗСАН МАЛ БИТГИЙ УЛИН ХУЦАЖ ХОНИН ЖОРООЛ.ИХ ХУРЛЫХАН БОЛОН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАНЫ ЧИНИЙ ЭЗЭН ШИГ ЛАЛАРУУД БАЯЖААД МАНЬ МЭТ НЬ ЯДУУРААД БООВОО ГАЧААЛДААД ХЭВТЭЖ БАЙНА. ИНГЭЖ БАЙХААР УРДАХ АЙМГУУД НЬ ХЯТАДЫН ХАРЬЯАНД АРДАХ АЙМГУУД НЬ ОХУ МЭДЭЛД ОРМОН НЬ ДЭЭР ТЭГЭЭД ОХИД ЭМСҮҮДИЙГ ЧИНЬ ОРОС ХЯТАДУУД ШААГААД ЭРЧҮҮДИЙГ ЧИНЬ БООЛЧЛООД ИРЭХЭЭР ЯАХЫГ ЧИНЬ ХАРЬЯА

Дарь
Дарь
2023-03-21 18:04

Хэн яаж суд�##�ж цензурдэхээс л ш�##�тга�##�ж байгаа байхдаа. Үзэл бодол гэдэг улс орныг уруудаж өгсөхийг шийддэг нэг юм байнаа. Юу ч хийж улс орноо хөгжүүлээгүй тансаг хэрэглээг нэхдэг хүмүүс бол доош нь татах байх. Хүч мэдэн ажиллаж хөлсөө урсгаж байгаа хүмүүст улс орон өөрийнх нь хүч хөдөлмөрөөр өөдлөн дээшилж байгааг л харж баясах байхдаа. Гадаадын өндөр хөгжилд хүрсэн улс орнуудтай зүйрлээд байгаа бол манайх өөрийнхөө л хөгжлөөр, Монгол хэлбэрээрээ л хөгжиж байгаа. Тэр их хөгжил дэвшил манайд нэг их хүртээлгүй. Монголд бол хөгжил нь ард түмэн ядуур�##�гүй, м�##� аж ахуй, газар тари�##�ан, үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлаараа л ялгарч, тайван тогтуун амьдр�##�аар л бат�##�гаажих ёстой.

Зочин
Зочин
2023-03-21 20:08

Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнээ гэж АН ы тарьсан б�##�аг багадаа 15 жил арилахгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button