УРЛАГ

"Айзам 2" хамтлагийн "Зүрх сэтгэлийн минь дуунууд" тоглолт болно

"Айзам 2" хамтлаг ирэх сарын 07-нд тоглолтоо хийнэ.

Ерөөд оны олон хит дууны эзэд үе үеийнхний сэтгэл зүрхэнд хоногшсон сор бүтээлүүдээ “Зүрх сэтгэлийн минь дуунууд” нэртэйгээр 2023 оны дөрөвдүгээр сарын 07-нд 19 цагаас UB Паласын Концертийн их танхимд ганцхан удаа тоглоно.

"Айзам 2" хамтлаг энэ удаад хөгжмийн зохиолч, аранжировшка С.Гантөр, ая зохиогч, гитарчин дуучин О.Хүрэлбаатар, дуучин Э.Мөнхбаяр, хөгжмийн зохиолч Аранзаа буюу Б.Бат-Эрдэнэ, дуучин Д.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй үзэгчидтэйгээ уулзана.

"Айзам-2" хамтлагийн урын сан "домог" болсон дуунуудтай. Дуучин Л.Байзда агсны "Чиний зураг", "Салхи" хамтлагийн "Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө" зэрэг дуунуудыг тус хамтлаг ерөөд онд зохиож өөрсдөө дуулдаг байсан бөгөөд энэ удаагийн тоглолт дээрээ дахин дуулах нээ. Мөн хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч С.Гантөрийн "My love" дууг энэ удаад "Айзам-2" эгшиглүүлнэ.

"Туяарах", "Хос алтанзул", "Бодлын үг", "Бороо", "Мөрөөдөл" нас насныханы зүр сэтгэлд нандин дурсамж сэргээн эгшиглэдэг "Айзам 2" хамтлагийн уянгын дууны ертөнцөд тавтай морилоорой.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 13:22

ХАР ШЛЯПАН МАЛГАЙТАА ЧАМАЙГ ХЭН ГЭДЭГ ЮМ ДУУЛАХААР ЗОГСОХДОО ЭНЭ БАЦААН БАС ХЭГЖҮҮН ЗОГСОНОО ТА НАР ТЭР ХӨЛНИЙХ НЬ ТАВИЛТЫГ ХАРААРАЙ ИХ ХӨӨРХӨН ДҮРТЭЙ .ТА НАР ТЭГЭЭД АЯТАЙХАН ТОГЛОЛТОО ХИЙ БИ ЯАХ ВЭ? ЗӨВШӨӨРЬЕ ЭД НАР БАС ИХ ХЭГЖҮҮН ГАРУУДАА БАС ИХ ЧАГ ЧАГ ДУУГАРНАА

Зочин
Зочин
2023-03-21 18:56

Айзам 2 хамтлаг дандаа чадвартай мундаг хүмүүс байдаг юм. Яагаад ганцхан удаа тоглож байгаа юм болоо. Дуучин Э.Мөнхбаяр гайхамшигтай, сайхан дуулдаг з�##�уу даа.

Зочин
Зочин
2023-03-22 13:36

Дахиад тоглолт хийгээрэй. Энэ удаа үзэж амжихгүй нь

Холбоотой мэдээ

Back to top button