НИЙГЭМНийгэм мэдээ

Чехэд сураггүй алга болсон монгол иргэнийг 46 дахь хоногоо хайж байна

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монгол Улсын иргэн, 54 настай Д.Гантөгс хоёрдугаар сарын 4-нд сураггүй алга болсон билээ.

Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 4-ний 02.00 цагийн орчимд тус мужийн Полабина орчимд хүмүүс харсан хэмээн мэдээлсэн байдаг.

Тэгвэл түүнийг одоог хүртэл эрэн хайж байгаа юм. Манай улсын ГХЯ тус улсын ЭСЯ-аар дамжуулан уг хотын цагдаагийн газартай хамтран ажиллаж, тухайн иргэнийг эрэн хайж байгаа билээ.

Д.Гантөгс сураггүй алга болоод 46 хонож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button