НИЙГЭМНийгэм мэдээ

"Охины гэмтлийн зэргийг тогтоож байж хэргийг шийднэ"

93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл тус асуудалд шинжээч эмч томилон гэмтлийн зэрэг тогтоохоор ажиллаж байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр "2023.03.21-ний өдөр миний охиныг цэцэрлэгийн багш зодож гэмтэл учруулсан байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу БГДЦГ-ын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна. Охины эцэг эх болон эрхлэгч, багш хоёрын яриа зөрж байгаа учир шинжээч эмчийн дүгнэлт гарсны дараа гадны нөлөөтэй юу эсвэл юм мөргөж бэртэж гэмтсэн эсэхийг тогтооно" гэв.

"Багш охиныг зодоогүй"

Тэгвэл 93-р цэцэрлэгийн эрхлэгч “Багш охиныг зодоогүй. Хаалга мөргөснийх нь дараа сандарч өөр өрөө рүү авч явж байх үе нь бичлэгт үлдсэн байсан. Багш хүүхдийг угаалгын өрөөнд аваачиж, нүүр, гарыг нь цэвэрлэсэн” гэжээ. 

"Багш хүүхдийг камерын бичлэг хийгддэггүй газар оруулан хүчирхийлэл үйлддэг нь ил тод байсан"

Охины эцэг эхийн мэдээлснээр “Гуравдугаар сарын 20-ны Даваа гаригийн орой охиноо цэцэрлэгээс авдаг эгчийн гэрээс очиж авсан. Тэгэхэд танай охин цэцэрлэг дээрээ бэртсэн бололтой гэж багш нь хэлж байна лээ гэсэн. Охиныхоо духыг хартал зүүн хэсэгтээ хөхөрч хавдан судас нь дагаж тэлсэн хагаралттай байлаа. Үүнийг хараад багш руу нь залган асуутал анги дээрээ тоглож байхад нь хүүхэд ийм болгочихлоо гэсэн хариу тайлбар өгсөн бөгөөд хөхрөлтөөс харахад бага насны ялангуяа хоёрхон настай хүүхдийн хийх үйлдэл яав ч биш байсан.

Тиймээс маргааш өглөө нь цэцэрлэгийн камерыг шүүж үзэхэд охиныг минь цэцэрлэгийн хаалганаас эхлүүлэн чирч, газар унах үед нь гараас дээш татан савчиж, агаарт өргөн чирч, ариун цэврийн өрөө рүү авч орон таван минут орчим байлгаж байгаа дүр зураг харагдлаа.

Энэ хооронд юу болж байгаа нь ойлгомжтой байсан. Багш хүүхдийг камерын бичлэг хийгддэггүй газар оруулан хүчирхийлэл үйлддэг нь ил тод. Угаасаа камерын бичлэг дээр багшаас өөр хүн хүүхдэд маань хүрээгүй нь тод бөгөөд томруун харагдана. Өмнө нь хүүхдийн маань хамранд шүр чихэж явуулах мөн хүүхэд хүндээр бие засах үед арчиж өгөөгүйгээс үүдэн хүүхдийн эмзэг газрууд өтгөндөө түлэгдэн үнэр орох, чих рүү нь цохисноос үйлдэлтэй цус хуралт гэх мэт асуудлууд бишгүй гарч байсан. Тухай бүрд нь цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн.

93 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн хоёр багш ангидаа орилж хүүхдүүдтэй зүй бус харьцаж байгаа мэргэжлийн сурган хүмүүжүүлэх арга барил эзэмшсэн хүмүүс яавч биш. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-23 12:37

ЗИ ЗЗЗ БИТГИЙ ХУДЛАА ХУЦААЧЭЭ ЖОРЛОНД ОРУУЛААД ХАНА МӨРГҮҮЛЭЭД ХОЁР ХӨЛӨӨС НЬ БАРЬЖ СЭГСРЭЭД ЭЛЭГДЭЭД ӨШИГЛӨӨД А..ШҮҮ П...МИНЭЭ ГЭЖ ОРИЛООД БАЙСАН ГЭСЭЭН.ОДОО БОЛОХООР БУХАЖ ГЭНЭ ХЭЛ МЭДЭХГҮЙГЭЭР ДАЛИМДУУЛЖ БАЙХ ШИВ ЭНЭ САДИСТ АРААТАНЛАГ БАГШИЙГ ЗАРЛААЧЭЭ ЗУРАГ ХӨРГИЙГ НЬ ИЛ ТАВИАЧЭЭ ЕР НЬ НЯЛХ БАЛЧИР ҮРСИЙГ ЯРГАЛСАН ГАРУУДЫГ ОЛОНД ИЛ БОЛГООЧЭЭ.ГЭРТЭЭ НӨХӨРТӨӨ ДАРАМТЛУУЛСНАА АЖИЛ ДЭЭРЭЭ ИРЭЭД ГАРГААД БАЙНА ШҮҮ ДЭЭ.НӨХӨР НЬ АРХИЧИН ХҮҮХЭНЧИН БАНКИНД ӨР ЗЭЭЛТЭЙ ЭСВЭЛ НӨХРӨӨСӨӨ СЕКСИЙН ТААШААЛ АВЧ ҮЗЭЭГҮЙ ЭСВЭЛ ЭР ХҮН БООВНЫ ОНЦ НОЦТОЙ ДУТАГДАЛТАЙ БАЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.ТИЙМ БОЛ МАНЬДАА ХЭЛЧИХЭЭЧЭЭ БИ ГҮЙЦЭЭГЭЭД ӨГЬЕӨ Л ГЭЭД БАЙГААШТ БИТГИЙ ТЭР УУР БУХИМДЛАА НЯЛХ БАЛЧИХ ҮРСЭД ГАРГААД ЯРГАЛААД БАЙГААЧЭЭ АЛНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button