УРЛАГ

Энэ жилийн "Playtime"-д "Cigarettes After Sex" тоглоно

Олон улсын "Playtime" хөгжмийн фестиваль энэ жил АНУ-ын алдарт "Cigarettes After Sex" хамтлагийг урьжээ. Хамтлагийн зүгээс урилгыг хүлээн авсан нь үнэн гэдгийг зохион байгуулагчдаас мэдээллээ.

2022 онд "Playtime" фестиваль дөрвөн өдрийн турш үргэлжилж, хөгжимд дурлагч соёлч олон нийтийг цуглуулсан. Монголын анхны амьд хөгжмийн фестиваль гэдэг нэн тэргүүний тодотголтой, нэр хүнд нь нэгэнт дархлагдсан олон улсын хэмжээний эл фестиваль өнгөрсөн жил "Motorama", "Mono" зэрэг хамтлагийг урьж, тоглуулсан билээ.

"Cigarettes After Sex"-ийг Dream Pop урсгалын хамгийн том төлөөлөгч гэж үздэг. Амьд хөгжим суурьтай, аялгуулаг намуун хэмнэлтэй, гүн гүнзгий утга агуулгаар дамжуулан сонсогчийн зүрх сэтгэлийн гүнд хүрдэг эл хамтлаг монгол фэнүүдтэйгээ ийн уулзах нь.

2023 оны "Playtime" фестиваль долдугаар сарын 6, 7, 8-нд болох бөгөөд эртэч тасалбар худалдаанд гараад байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

za irj heden mngol biyebvnlegchded hohvvlhendee

Зочин
Зочин
Reply to  Зочин

naadhaa XMF dee l bezda

Зочин
Зочин

Сайхан наадам

AAAAAAAA
AAAAAAAA

AAAAAAAAAAAAAA

Холбоотой мэдээ

Back to top button