Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинУРЛАГ

Жон Жунсо: Мона Лиза Лийгийн дүр миний тоглосон хамгийн гэнэн хонгор дүр

Солонгосын жүжигчин Жон Жунсо карьерынхаа анхны Холливүүд дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл "Мона Лиза ба Цуст сар"-ын киноныхоо дүрийнхээ талаар анх удаа олон нийтэд мэдээлсэн юм.

Эл бүтээл нь шинжлэх ухааны уран зөгнөлт, триллер төрлийнх бөгөөд Жунсогийн хувьд Лий-гийн дүрийг бүтээж буй. Мона Лиза Лий хэмээх нууцлаг эмэгтэй сэтгэцийн эмнэлгээс оргож, Нью Орлеансийн гудамжинд гарч буй тухай өгүүлдэг байна. Дэлхий ертөнцтэй танилцаад тайчигч, өрх толгойлсон эмэгтэй болох Бонни Ханттай найзалдаг ажээ.

Жон Жунсо "Холливүүдийн жүжигчидтэй зэрэгцэн тоглох нь үнэхээр сайхан байсан. Манай кинонд хөгжим чухал үүрэг гүйцэтгэдэг учраас зураг авалтын талбай дээр үргэлж том яригчтай, мөн панк хөгжим тоглодог байв. Дүрийн шалгаруулалтад унталгүйгээр долоо хоногийн турш бэлдсэн.

Mona Lisa and the Blood Moon: A superhero movie which is not about  superpowers

Би сонгон шалгаруулалтад бичлэгээ өгсөн. Биечлэн уулзаагүй. "The Call" киноны зураг авалт дууссаны дараа "Мона Лиза ба Цуст сар" киноны жүжигчдийн бүрэлдэхүүн тодорхой болсон юм. Би үнэхээр их санаа зовсон. Киноны найруулагч Ана Лилитэй уулзахаар АНУ руу ниссэн л дээ. Би түүний байранд хоёр шөнө хонож, энэ хугацаанд киноны талаар ярилцсан юм" гэж хэлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Зураг авалтын талбайд хүн бүртэй уулзаж, тэдний хэрхэн ажиллаж байгааг харсны дараа миний бүх санаа зовнил сандралыг алга болгосон.

Энэ дүр миний тоглож байсан дүрүүдээс хамгийн гэнэн хонгор дүр. Мона ер бусын хүч чадалтай. Гэхдээ би түүнийг хорвоод анхны алхмаа хийж буй нялх хүүхэд шиг санадаг. Тэр бусдын хараагүйг харж, бусдад мэдэрдэггүй зүйлийг мэдэрдэг" хэмээлээ.

Зураг авалтыг Нью Орлеаны шөнийн чамин орчинд хийсэн байдаг. Энэ талаар тэрбээр "Нью Орлеансын цаг агаарыг урьдчилан тааварлахын аргагүй. Энэ хот жазз хөгжим сонирхогчдын хувьд Макка юм. Би олон орноор явж үзээгүй ч хамгийн сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй газар байсан. Кинонд Нью Орлеансын уур амьсгалыг маш сайн харуулсан гэж бодож байна" гэв.

Mona Lisa and the Blood Moon: A superhero movie which is not about  superpowers

"Мона Лиза ба Цуст сар" кино 2021 онд Венецийн 78 дахь олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийсэн. Тус кино таван төрөлд нэр дэвшиж, шилдэг киноны дуу зэрэг гурван шагнал хүртжээ. Уг кино орон нутгийн кино театруудад өчигдрөөс буюу лхагва гарагаас олны хүртээл болж байгаа юм.

Жон Жунсо анх И Чандунгийн зохиол болох "Burning" триллер кинонд дүр бүтээсэн юм. Сүүлд Нэтфликсийн "Мөнгөний хулгай: Солонгос-Эдийн засгийн хамтарсан бүс" болон tvN-ий "Bargain" олон ангит цувралд дүр бүтээсэн билээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button