Хөгжлийн банкны сонсголд дуудагдсан Х.Баттулга, Б.Хурц нар ирсэнгүй

УИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 79 гэрчийг дуудсан байна.
Дарааллын дагуу яг одоо "Пирамид-Орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг яг одоо ярьж байна.
"Пирамид-Орд" ХХК нь Хөгжлийн банкнаас "Буманзалуус" 296 айлын орон сууцны хорооллын төслөөр 2017 онд 15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн зээлд холбогдуулан найман гэрчийг дуудсан бөгөөд тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга юм. Түүнийг тус компанийн хамаарал бүхий этгээд хэмээн дуудсан ч тэрбээр хянан шалгах хорооны даргад оролцож чадахгүй гэдгээ бичгээр илэрхийлжээ.
Тэрхүү албан бичигтээ,
"Намын дотоод сонгуультай, АТГ-т гэрчээр асуугдаж, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргуулсан учир оролцох боломжгүй" хэмээсэн гэнэ.
Мөн тус компанийн хамаарал бүхий этгээд хэмээн үзэж ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгальмааг дуудсан байна. Тэрбээр гэрээр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тул оролцох боломжгүй хэмээн эмнэгийн магадлагаагаа ирүүлжээ.
Мөн өнөөдөр “Изинис эйрвэйз” ХХК-ийн зээлд холбогдуулан АТГ-ын дэд дарга асан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр нэмж дуудсан боловч тэрбээр тус компанийн зээлийг ярилцаж дуусахаас өмнө ирж чадсангүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.