Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: 406 айлд 30 жил хөөцөлдөөд олдоогүй газраас шадар сайд C.Амарсайханы ах эзэмшиж байна

БЗД-ийн 11 дүгээр хорооны 406 иргэн, ААН газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдөж, 10-30 жил амьдарсан газраа чөлөөл гэсэн чиглэл авчээ. Олон жил төр засаг, дүүргийн удирдлагадаа итгэж найдан хүлээсэн иргэд энэ мэдээг сонсоод үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймээд байна.

Бид энэ асуудлыг сурвалжиллаа.

-БЗД-ийн 11 хорооны засаг дарга Ж.Батбилэг: 93 га газрын иргэддээ авч өгөх туйлын хүсэлтэй-

-Маргаан үүсгээд буй 93 га газрын талаар та мэдээлэл өгөөч?

-Энд Богд уулын дархан цаазат газрын хилийн цэсэд орчихсон 93 га газар амьдарч буй 406 иргэн, ААН-ийн асуудал яригдаж байна. Эндээс 300 иргэн эзэмших эрхтэй, 100 гаруй иргэн өмчлөх эрхтэй, дээрээс нь огт бичиг баримтгүй 90 орчим айл бий.

Бид энэ сарын эхээр 93 га газарт амьдарч байгаа иргэдийн газрын гэрчилгээг сунгахгүй, хүчингүй болгоно, чөлөөлнө гэсэн асуудал яригдаж эхэлсэн учраас асуудал үүсээд байна. Бид 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд энэ 93 га газрыг Богд уулын хилийн цэсээс гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан ч 2023 оны гуравдугаар сарын 1-нд ирсэн албан бичгээр боломжгүй гэх хариуг өгсөн.

Үүнийг сонссон оршин суугчид, жирийн иргэд бид олон жил суурьшиж амьдарсан 0.7 га газраа авч чадахгүй байхад Богд уулын хилийн цэс, дархан цаазат газарт хэд хэдэн га эрх мэдэл бүхий хүмүүст олгоод байгаад дургүйлхэж байна.

Жишээ нь, Туул голын эрэг дагуу Хар усан тохой хүртэл 6.4 га газрыг “Өү Юу Жи Си Си Си Си” компанид олгочихсон. Яг энэ газартай зэргэлдээх манай хорооны 20 орчим айл газраа авч чаддаггүй. Энэ компанийг судлаад үзэхээр Нийслэлийн засаг дарга асан, одоо шадар сайд С.Амарсайхантай холбогддог.

-93 га-д С.Амарсайханд холбогдоно гэх энэ газар багтдаг гэсэн үг үү?

-Арай тусдаа ч маш ойрхон, яг дэргэд. 93 га газар С.Амарсайхан даргын газраас тусдаа ч гэсэн адилхан тусгай хамгаалалттай газар 6.4 га газрыг олгочихсон байгаа хэрэг. Гэтэл иргэдэд яагаад зөвшөөрөл өгч болохгүй байгаа юм бэ. Үүний учрыг олохын төлөө бид явж байна.

-БОАЖЯ-наас та бүхэнд яг ямар хариу өгсөн бэ?

-Богд уул хамгийн анхны дархан цаазат газар бөгөөд ЮНЕСКО-д бүртгэгдсэн тодорхой хэмжээний газартай. Манай 93 га газрыг иргэдэд өгчихөөр бүртгэлтэй хэмжээнд өөрчлөлт орно гэж тайлбарладаг. Тэгэхээр нь бид нар  манай дүүргийн хонхор нуур гэдэг газраас 93 га газар авчих, тэгээд манай иргэдийн амьдарч байгаа 93 га газрыг хилийн цэсээс гаргаад өгчих гэсэн хүсэлт тавьсан ч бүтсэнгүй. Бичиг баримтыг сунгахгүй, яваандаа чөлөөлөх чиглэлтэй болчихлоо. Тэгэхээр энэ айлуудын асуудал хүндэрчихлээ. Зарж, барьцаалж болохгүй. Олон жил төвхнөсөн айлууд одоо хаашаа нүүх вэ.

-Та бүхэнд одоо ямар шийдэл, гарц байна вэ?

-Шийдэл, гарц бий болгодог газрууд нь ингэчихээр бид гишгэх газаргүй л болчихлоо. Гэхдээ би иргэдээ дагуулаад холбогдох газруудаар хөөцөлдөөд явна. Яагаад эрх мэдэлтнүүд хэдэн га-гаар нь авч болдог, энгийн иргэн нэг хашааны газартай байж болдоггүй юм бэ.

Монгол улсын иргэн бүр хуулиараа тэгш эрхтэй байх эрхтэй. Иргэд эрхээ эдэлж чадахгүй байна. Богд уулын цэсэд орчихсон айлууд бичиг баримтгүй, тэгсэн хэрнээ яг хажууд нь С.Амарсайхан даргын газар зөвшөөрөлтэй. Энэ айлуудын зарим нь гуч гаруй жил амьдарч буй. Тэгэхэд С.Амарсайхан даргын хамаарал бүхий энэ газрыг 2020 оны зургадугаар сарын 26-ны өдрийн А913 захирамжаар олгосон байдаг.

Манай хороо 35 мянган га газартай гэж явдаг. Гэтэл Бага тэнгэрийн ам, Залаатын ам, Хүрэлтогоотын ам, Хүрхрээ гээд битүү хаус хороолол. Харин ч энэ газрууд тусгай хамгаалалттай газартай илүү ойр.

Манай хороо үндсэн бүртгэлтэй 9500 иргэнтэй, түр оршин суугчтайгаа нийлээд 10700 иргэнтэй. Энэ асуудлаас болоод манай хорооны 1000 гаруй иргэн амьдрах газар нь баталгаагүй болчихлоо. Эцсээ хүртэл иргэдтэйгээ нийлээд явна даа. 

-Иргэн н.Бадрах: БОАЖЯ хилийн цэсийг шинэчилж тогтоосноос газар олголт давхардаж эхэлсэн-

Оршин суугч н.Бадралаас нөхцөл байдлыг тодруулахад "1995 оны 26 дугаар тогтоолоор хилийн цэсийг УИХ-аас баталсан. Гэтэл 2015 оноос Байгаль орчны яам хилийн цэсийг гэнэт өөрчилж шинэчлэн тогтоосноос газар давхардаж олгож эхэлсэн байна.

Газрын алба нь үйл ажиллагаагаа хэвийн явуулсан ч, яамнаас ашиглах эрхээр маш их газар олгоод ирэхээр давхардал үүсэн иргэд, ААН-ийн хооронд маргаан бий болж, хуулийн байгууллагад хандаж эхэлсэн. Миний хувьд л гэхэд Нийслэлийн газрын албанаас 2.97 га газар 2007 оноос авч татвараа төлөөд жам ёсоор эзэмшээд явж байтал нэг л өдөр яамны газар гээд “Ангараг чулуу” ХХК-д олгосон гээд гараад ирсэн. Анхан шатны шүүх дээр Нийслэлийн газрын албаны газар гээд ялсан. Гэвч дээд шүүх дээр нэгэнт баримтжсан үйлийг дахиж нотлохгүй гэсэн. Өмнө нь яг ийм маргаан гараад ялсан тул тэрүүгээр авч үзэж байгаа юм билээ" гэлээ.

-Иргэн Ш.Наранцэцэг: Нэг хүүхдээ газартай болгочихьё гэж 15 жил явлаа-

Харин оршин суугч Ш.Наранцэцэгийн хувьд "Манайх энэ газарт 2008 оноос хойш амьдарч байгаа. Үе үеийн засаг дарга, УИХ-д нэр дэвшигчид, төрийн түшээд бидэнд газрыг маань хууль ёсоор эзэмшүүлнэ гэдэгт итгэсээр өдийг хүрсэн.

Би гурван хүүхэдтэй, нэг хүүхдийнхээ нэр дээр энэ газрыг авчихья гээд чадахгүй өдийг хүрлээ. Манай нэг адил Товчооны 7-гийн гучаад айл ингээд хүлээгээд байж байна. Яамнаас тогтоосон хилийн цэсийн багана манай хэдэн айлаас хол байдаг. Гэвч интернэтээр газрын зураг харж олголт хийхдээ баганын тэмдэглэгээг андуурч хийснээс иргэд хохирч байна гэж манай хүмүүс ярьдаг.

Бидэнд тайлбарладаг гаргалгаа нь болохоор өмнө нь хот төлөвлөлтөд ороогүй газар гэдэг байсан бол одоо Богд уулын хамгаалалтын газрын захиргааны газар учир олгох боломжгүй гэх болсон. Гэтэл энэ хойд талын хар төмөр хашааг МУГЖ Т.Баясгалангийнх гэж хүмүүс ярьдаг. Яагаад нэр алдартай хүмүүс ийм том хэмжээгээр аваад байхад, ядарсан нэг иргэн хүүхдээ 0.7 га газартай болгох гэж энэ олон жил явж байгаа юм бэ. Үүнд л хариулаад өгөөч гэж төр засгаасаа хүсмээр байна" гэлээ.

-Иргэн Т.Осоржамаа: С.Амарсайхан даргын газар хашаа бариад эхлэхээр нь хашаа босготол ирээд нураачихсан-

Мөн оршин суугч Т.Осоржамаа "Би энд 18 жил амьдарч байна. Өөрөө тав, өнчин хоёр нийт долоон хүүхэдтэй. Нэг нь ч өөрийн газаргүй. Дөрвөн жилийн өмнө баруун урд хоёр том хаус баригдлаа. Тэгэхээр нь ганц хашаа хатгаад үзтэл буулгаад хаячихсан.

Өнгөрсөн зун гэнэт энэ хойно ийм том хашаа бариад эхлэхээр нь ирээд уулзсан. Гэтэл нэг хүн “Танай энэ ар байтугай дээшээ тэр чигээр нь С.Амарсайхан даргын ах С.Ганбат гэж хүн авсан, бүгдийг нь хаах гээд чадахгүй болохоор хэсэгчлээд барьж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь хүн юм чинь зөрүүлээд нэг хашаа хатгаад үзье гээд барьсан чинь юу юугүй ирээд хэмхчээд буулгасан.

Би бүр портерынх нь урд хэвтэж байж хашаандаа буулгуулсан.  Ингээд С.Амарсайхан даргад өргөдөл бичээд өглөө. Тэгсэн Д.Сумьяабазар дарга руу айлын хашаа буулгаад байгаа мэргэжилтнүүдэд арга хэмжээ аваад, энэ 21 айлд газрыг нь  зохих хэмжээнд олго гэсэн чиглэл өгсөн байсан.

Ингээд энэ хавийн 21 айлынхаа бүх баримт бичгийг бүрдүүлж өгөөд, бүтнэ гээд найдаад сууж байна. Дүүргийн газрын алба хэсэгчилж олгож болно гэж хэлсэн. Миний хувьд яах вэ, 18 жил хүлээсний эцэст өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэрчилгээтэй болсон. Одоо бол би энд байгаа нийт айлуудынхаа төлөө дуртайдаа явж байгаа хүн.

С.Амарсайхан даргыг юмыг бас наанатай, цаанатай нь ойлгодог хүн юм байна, бидний асуудлыг ойлгох нь гэж баярлаад яваа. Энэ айлууд заавал өмчилье гээгүй, зүгээр л эзэмшээд идээшиж дассан, эрүүл агаартай энэ газраа амьдаръя л даа.   

-Ард түмэнд олддоггүй алгын чинээ газрыг албан тушаалтнууд алд дэлмээр наймаалцана-

Тус хорооны амьдрах газаргүй болсон, огт бичиг баримтгүй иргэд гурван хэсэгт амьдарч буй. Өөрөөр хэлбэл, баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчооны 7 орчмын гучаад айл. Эдгээр айл газраа эзэмших боломжгүй гэдэг ч яг ард нь хэдхэн алхмын цаана “Ангараг чулуу” гэх компани 2.97 га газар эзэмшдэг. Мөн товчооны ар талд 21 айл газаргүй. Гэвч энэ айлуудын харалдаа 500 метрт шадар сайд С.Амарсайханы ах С.Ганбат гэдэг хүн 6.4 га газар эзэмшдэг.

С.Амарсайханы ах С.Ганбат 6,4 га газрынхаа хэсгийг хашаалж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих талбай гэсэн самбар босгожээ

Түүнчлэн уулын замын задгай хэсэгт 60 өрх айл бий. Эдгээр айлын орчим томоохон хаус хорооллууд сүндэрлэнэ. Талуудын ярианаас дүгнэхэд иргэдэд газрыг олгохгүй гэх шалтгаан янз бүрээр яригдана. ЮНЕСКО-д бүртгэлтэй газраас хасаж болохгүй, тусгай хамгаалалттай газар нутагт багтсан, хилийн цэс тогтоосон баганын ойролцоо суурьшсан, хот төлөвлөлтөд ороогүй гэх мэтээр өөр өөрөөр тайлбарлан ярих аж.

 “Ангараг чулуу” ХХК-ийн эзэмшдэг энэ газрыг иргэд МУГЖ Т.Баясгалангийн газар гэж тайлбарлав. Мөн иргэдэд олддоггүй эдгээр газрын ойролцоо дандаа олны танил, нэр нөлөө бүхий хүмүүс газар эзэмшдэг. Тэд иргэдийн эсэргүүцэл гарах бүрт газраа өөр өөр эзэмшигч, өмчлөгч рүү шилжүүлдэг гэдгийг хэлж байв.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2023-03-24 09:01

МАН-ынхан тэр чигээрээ Хулгайч Луйварчид Гэмт хэрэгтэнгүүд,,,,,,,Амарсайханы газрыг Хурааж авах хэрэгтэй,

ЗочинХэн
ЗочинХэн
2023-03-24 09:55

Эрхтэн дархтануудын яааядаа гэмээр үйлдлийг яах ёстой вэ? Иргэд нь 0,07 га газар олж авах гэж 4 жил очерлож байхад арай ч дээ. Амарсайхны хамаатан болж төрөх минь яавдаа гэмээр л юм бодогдож байна шүү

Зочин
Зочин
2023-03-24 11:04

Энэ бол луйварчдын нэг л дүр. Хэн бэ гэдгийг бүгд л мэднэ. Мэдэхгүй царайлаад хөөргөөд байгаа болохоос

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн
2023-03-24 12:46

Энэ Амарсайханыг огцруулах хэрэгтэй.Будлиантай гэр бүл дээ.Ах нь олон схан эрчүүдийг үхэл рүү явуулсан,Эхнэр нь хол хорионы үед дэглэм журам зөрчинө бүр ичихгүй энгэрээ цоолуулна гээч.Шун�##� нь яасан дуу�####�ггүй этгээдүүд вэ!!!!!!

Зочин
Зочин
2023-03-24 13:25

МУНДАГАА ОДОО ЯАХ ВЭ? ГЭЖ СЭТГЭЛЭЭ ЧИЛЭЭХ ХЭРЭГГҮЙ ДАРЛАГДСАН ДОРОМЖЛОГДСОН БҮХЭН ЭГЭЛ БОРЧУУД ОДОО БОЛЖЭЭ НЭГЭН ДУУГААР ТҮРХРЭН БОСОХ ХЭРЭГТЭЙ.400 ХАН МОНГОЛ ЦЭРЭГ ЦАХИУР БУУ БОРООХОЙ БАРЬЖ 10000 ГАМИНГИЙН БОДИЙГ ХӨТӨЛСӨН ГЭСЭГ ТҮҮХ БАЙГАА ЮУХАН БАЙХ ВЭ? 100 ХҮРЭХГҮЙ АЛУУРЧИН ДЭЭРЭМЧИН ХУЛГАЙЧУУДАА ЗОХИЦУУЛЬЯА ЭНЭ АМАРСАЙХАН ЗАЛУУ ХҮН БАЙЖ ЯМАР ИХ ШУНАЛТАЙ ГАР ВЭ? АРД НЬ ТЭР АХ НЬ ТҮЛХЭЖ БАЙГААШТ ХӨӨШ НОВШОО ЧИ ОДОО БОЛЬЧИХООЧ

Зочин
Зочин
2023-03-24 13:58

Эднийхэн ёстой эвгүй бүтэхгүй гэр бүл

Сүхээ
Сүхээ
2023-03-24 15:19

Шадар Сайдаа ичиж амьдр�##�даа ханг�##�ттай шүү дээ одоо байга та нарын ард иргэдээс хулгайлсан боломж, газар, уурхай, зөвшөөрөл чинь нэмээд л дайраад байх юм. Анх юу ч үгүй хэн ч биш байснаа нэг эргээд харахад гэмгүй л байх шүү, танай гэр бүл. Х�##�тар үйлчлэгч зарчихаад, хаусанд тансаглаад төрийн дээр зайд�##�лаа одоо өөр юу хүсээд байдын вэ.

Зочин
Зочин
2023-03-24 17:56

Ман ынхан бүгд бузар шун�##�тангууд ингэж шун�##�тай хүүхдүүд төрүүлсэн эцэг эх нь их шан�##�ж бгаадаа хүүхдүүдийн өгсөн бохир мөнгөөр эм тан авч уухаар илааршихгүйшдээ хөгшид минь

Зочин
Зочин
2023-03-24 18:08

Самарсайханы б�##�аг хэзээ дуусах вэ нэг нь намжихаар нөгөө нь гараад ирэх юмаа хүүхдүүд нь өмнөөс нь ичдэггүй юм байхдаа бас ичин нэртэй эхнэр нь

Шаарннууд
Шаарннууд
2023-03-24 19:23

Жинхэнэ Зайсангийн иргэд (ичих нүүртэй иргэд) хөөгдөөд баянхошуу бусад газар ч үгүй �##�га болоод удаж бнаөөө сайхааан ичих нүүргүй хөдөөнөөс ирсэн хэсэг б�##�айнуудаар дүүрээд удаж бна хэл амтай тэр увсчууд гэх мэт б�##�ай

Зочин
Зочин
2023-03-25 00:18

ОЭ энэ луйварчингаасаа с�##�аачээ,дандаа хэл ам дагуулсан хачин амьтан юмаа

халх
халх
2023-03-26 09:41

Энэ шун�##�тай .дөрвөд. Амарсайханыг төрд гаргасаны гай гарч байгаань энэ. Монголчууд хашрахгүй юмдаа. ............ .......дөрвөн шийр мах биш. Гэж зүгээр ч гараад ирсэн үг биш.

Наранцэцэг
Наранцэцэг
2023-03-26 13:11

Маш их баярл�##�аа. Одоо Богд уулын хамга�##��##�тын захиргаа болон БОЯнд хөлийн цэсийн т�##� дээр 21-р баганыг үндэс болгон ярьж бидэнд туслаж өгнө үү? Товчоо 7-н 30 иргэд өмчилж авах хүсэлтэй байдаг. Учир нь бид хууль зөрчөөгүй гэж үздэг. Тэгээд ч эзэмшиг ашиглах гэрчилгээг 5 жил болоод л солиулж байх ёстой юм билээ.

Холбоотой мэдээ

Back to top button