БНСУ-ын санхүүжилтээр ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулна
Ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах төслийг Солонгос улстай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн гол зорилго нь өсвөр насны хүүхдүүдийн хооллолтын зуршлыг сайжруулж, эрүүл мэндийг нь дэмжих аж.
Тодруулбал, Боловсрол, Шинжлэх Ухааны яамны хүсэлтээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр "Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл" хэрэгжихээр болж, өчигдөр төслийн нээлээ.
Энэхүү төслийн хүрээнд гол зорилго нь дунд болон урт хугацаанд сургуулийн болон өсвөр насны хүүхдийн хооллолтын зуршлыг сайжруулж, эрүүл мэндийг нь дэмжих юм. Төслийг БНСУ-ын WITH төрийн бус байгууллага хэрэгжүүлж, хамтрагч байгууллагаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль ажиллана. Хэрэгжилтийн хяналт, үнэлгээг БНСУ-ын ИнХа Их сургууль хийх юм. Сургуулийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоо, дэд бүтэц, хүний нөөц гэсэн гурван чиглэлээр сонгогдсон 10 сургуульд хэрэгжүүлэх юм.
Загвар сургуулиар: Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 40 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 50 дугаар, сургууль, Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль, Налайх дүүргийн “ Эрдмийн оргил” Багануур дүүргийн “Боловсрол” зэрэг сургуулиуд сонгогдон төсөл хэрэгжих бэлтгэл ажилд ороод байна гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нөгөө төрт байгаа хулгайч нараасаа мөнгийг нь гаргуулаач юун бас гадны зээл вэ хэн төлөх юм бэ дараа нь бас л ард иргэд үү
ЮУ ГУЦААД БАЙГАА МАЛНУУД ВЭ? ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ САНХҮҮЖИЛТ СУРАГЧДЫН ХООЛНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТИЙМ ХҮЧ ЧАДАЛ МОНГОЛД ҮНЭНДЭЭ АЛГА БАЙНА УУ? ЯМАР ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ БЭ? СОЛИОРЧЭЭ ГАЛЗУУРЧЭЭ НААДАХЫГ ЧИНЬ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН НЭГ МУУ ЭМЭЭ ӨВӨӨ НАР ОЧООД Л ЗӨВЛӨХӨД НАМ БҮХ ЮМ НЬ МОНГОЛД БАЙНА ГАНЦХАН СЭТГЭЛ ДУТААД БАЙНА. ХАНГУ НАР ЯАХЫН КИМЧИ ХАЛУУН НОГОО ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ӨГӨХ ЮМ УУ? БИТГИЙ ХУЦ АЦНУУДАА ТАРАГ СҮҮНЭЭС АВАХУУЛААД УЛАМЖЛАЛТ ХООЛООРОО ҮЙЛЧЛЭЭЧ.ХАРИН ӨӨРИЙХӨӨ ЧАДЛААР СУРАГЧДЫН ҮДИЙН ХООЛЫГ САЙЖРУУЛСАН ТУХАЙН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ БИ ХУВИАСАА 20000 НОГООНООР УРАМШУУЛНА МАЛНУУД ЯМАР ТЭНЭГ МУНАГ УРВАГЧ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНАА ПЭЭ ӨМНӨӨС НЬ ИЧИЖ ҮХЛЭЭ