Дээд лиг: О.Энхбаатарын санаатай үйлдлээс болж Г.Насанжаргал гурван сар тоглох боломжгүй болов

Сагсанбөмбөгийн үндэсний дээд лигийн шийдвэрлэх цуврал тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө болсон Хасын Хүлэгүүд болон Уурхайчид багуудын тоглолтын үеэр олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан нэгэн үйл явдал болсон юм. Тодруулбал, Уурхайчин багийн тоглогч О.Энхбаатар Хасын Хүлэгүүд багийн тоглогч Г.Насанжаргалын нүүр рүү нь санаатайгаар цохиж спортын бус алдаа гаргасан. Энэ нь тус спортыг сонирхогчдын дургүйцлыг ихээхэн хүргэсэн үйлдэл байв.
Тэгвэл энэ асуудлаар Хасын Хүлэгүүд баг олон нийтийн сүлжээний фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ.
Тус мэдэгдэлд: "Хасын Хүлэгүүд багийн тамирчин Г.Насанжаргал хагас шигшээ цувралын гурав дахь тоглолт дээр Эрдэнэтийн Уурхайчид багийн тамирчин О.Энхбаатарын гаргасан спортын бус санаатай үйлдлээс болон авсан гэмтлээс болж 7-10 хоног хэвтрийн дэглэм сахиж, гурван сарын хугацаанд ажиглалт болон хяналтад байх болсноор цувралын дараагийн тоглолтод оролцох боломжгүй болоод байна.Одоогоор Г.Насанжаргал нь хамрын мөгөөрс муруйсан, шүд эмтэрсэн, тархи доргилттой гэсэн оноштой байгаа юм.
Уг асуудал нь зөвхөн нэг тоглолт, нэг удаагийн тэмцээн гэхээс илүүтэйгээр тамирчин хүний замнал, хувь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал учраас бид зохих ёсны байгууллагуудад хандан арга хэмжээ авч байна.
Тоглолтын үеэрх санаандгүй үйлдэл болон илт санаатай үйлдлийг ялгаж салган үзэж Үндэсний Дээд лиг уг асуудалтай холбоотой холбогдох бүхий л хүнд (тамирчин, шүүгч) зохих ёсны хариуцлага тооцно гэдэгт итгэж байна.Уг асуудал нь зөвхөн нэг багийн, нэг тамирчны асуудал биш бөгөөд цаашид лигийн хүрээнд тоглож буй бүх тамирчдад хамааралтай юм. Цаашид дахин нэг ч багийн нэг ч тамирчин үүн шиг асуудалд бүү ороосой" гэжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сагсныхан хэзээний танхай хулигаанууд л даа ! Сүүлийн 50 жилийн (1970-аад оноос) ийм бохир зав аан улажл�##�тай явж ирсэн, тэмцээн дуусаад гараад зодолддогсон, одоо бүр тэмцээх дээрээ нэгнийхээ нүүррүү чаагаад унагадаг болжээ !
huuniig uduj bgaad algduulaad daraan gemtel ene teree gedeg bol,neg bodliin bisnessman hun yum shig bna te.ER HUN SHIG BAILDAA
Tsagdaad ni uguud yalig ni avahyyl davartsin be yasn
Эхлээд тоглож сурмаар !!!!!!