Л.Алтанцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Монголын найман эмэгтэй боксчин Энэтхэгийн Шинэ Дели хотод 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй нударга зөрүүлж 48 кг-ын жинд 2021, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медаль, улсын зургаан удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг мөнгөн медаль хүртэв.
Тав дахь оролдлогоороо Монголын эмэгтэй боксчдоос анх удаа дэлхийд финалдаж үзүүрлэсэн түүний хувьд Шинэ Делигийн“KD Jadhav” спорт цогцолборт нийт таван тулаан хийлээ.
Дорнод нутгийн 27 настай бүсгүй Энэтхэгт 1/16-д Францын Беннама Рим, 1/8 шигшээд БНХАУ-ын Ху Меи, шөвгийн наймд Узбекистаны Фарзона Фозилова, хагас шигшээд Ясмин Моуттаке нарыг 5:0-ээр тус тус ялсан.Тэгвэл өнөөдөр алтан медалийн төлөөх тулаанд эзэн орны Ниту Гангаст 0:5-аар ялагдлаа.
Шинэ Делигийн ринг Монголын эмэгтэй боксчдод тун ээлтэй гэдгийг харуулж түүхэн 3 медалиа бүгдийг нь эндээс хүртсэн. 2018 онд гавьяат тамирчин М.Нандинцэцэг 54 кг-д хүрэл, таван жилийн дараа ОУХМ Л.Алтанцэцэг 48 кг-д мөнгө, ОУХМ М.Энхжаргал 54 кг-д хүрэл медалиар энгэрээ мялаав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнөх өрсөлдөгчдөө 5:0 харьцаагаар хожсоор аваргын төлөө ш�##�гарсан тамирчин яахаара зохион байгуулагч рны тамирчинд 0:5-аар хожинддог байна аа. Бльхай орсон уу?
Маш сайн өрсөлдсөн шүү �##�т авсан . Хэзээнээс инду хятад гээд орнууд мөнгө хаяж мед�##� авдаг улсууд. Гэхдээ бас жаахан жүжиглэж сурах хэрэгтэй гэж харагдсан манай тамирчид