Гадаад мэдээДЭЛХИЙ
“Арсенал” 19 тоглоод 50+ оноо цуглуулсан зургаа дахь баг боллоо

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Арсенал” баг лигийн түүхэнд улирлын тал буюу 19 /Премьер лиг 38 тойрогтой/ тойрогт тоглоод 50 оноо авч чадсан дөрөв дэхь баг боллоо.
“Их буучид” өчигдөр болсон 21 дүгээр тойргийн тоглолтод “Манчестер Юнайтед”-ыг 3:2-оор хожсон юм. Микель Артетагийн баг 19 тоглож 50 оноо авсан үзүүэлтээр лигийг тэргүүж, “Манчестер сити” 20 тоглож 45 оноо авсан үзүүлэлтээр удаалж байна.
Өмнө нь лигийн эхний 19 тойрогт 50 оноо авсан тохиолдол ердөө тав гарч байсан нь “Манчестер Сити” (2017/18 оны улирал 55 оноо), “Ливерпүүл” (2019/20, 55), “Челси” (2005/06, 52), “Ливерпүүл” (2018/19, 51) юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.