СПОРТ
Б.Гончигсүрэн Тбилисийн их дуулгын татамид үзүүрлэв
Тбилисигийн "Их Дуулга"-ын сүүлийн өдөр буюу өчигдөр манай улсаас үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Түүний хувьд хоёр жилийн өмнө Ташкентэд "Их Дуулга" ангиллаас анхны хүрэл медалиа хүртэж байсан юм. Тэгвэл манай жүдоч Б.Гончигсүрэн Гүржид анх удаа финалдаж зохион байгуулагч орны шилдэг залуу бөх Илья Суламанизетэй алтан медалийн төлөө барилдаж ялагдал хүлээснээр ийнхүү мөнгөн медалийн тавцанд зогсов.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.