СПОРТ
Монголын хоккейчид ДАШТ-ий IV дивизионоос мөнгөн медаль хүртлээ

Олон улсын хоккейн холбоо (IHHF)-ны IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.
Тодруулбал, “Степп арена”-д өчигдөр тойргийн сүүлийн тоглолтууд болсон юм. Манай улсын шигшээ баг Филиппинд нэмэлт цагт 6:7-гоор харамсалтай хожигдоод байсан ч өчигдөр сүүлийн тоглолтоо Индонезийн шигшээ багтаа хийж 5:1-ээр ялалт байгуулав. Хэдийгээр манай хоккейчид III дивизионы дэлхийн аваргад өрсөлдөхөө түр хойшлуулсан ч нутагтаа түүхэн амжилт үзүүллээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.